“Дашваанжил” компанийн газ дэлбэрч, хоёр хүн бэртлээ
Өчигдөр 19,25 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Дашваанжил” компанийн хий цэнэглэх станцад гал гарч хоёр хүн түлэгдэж бэртсэн байна. Дэлбэрэлтийн улмаас тус агуулахын гурван талын хана, дээвэр нурж, хаалга, цонхууд бүгд хагарсан байна. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Д.Гантулгаас тодруулахад “Тус компанийн камерийг шүүж үзэхэд хий цэнэглэх станцын эрхлэгч, хий цэнэглэгч хоёр хүн агуулахад орсон байсан. Орсноос хойш хоёр минутын дараа дэлбэрэлт болсон. Бидний урьдчилсан байдлаар авсан мэдээллээр тухайн хоёр ажилтан нь агуулахад үүрэг чиглэл авалгүйгээр тодорхойгүй шалтгаанаар орж хий цэнэглэх төхөөрөмжөөс зориулалтын бус баллонд цэнэглэлт хийх гэж байсан болов уу гэсэн таамаг байна. Тухайн баллонуудыг цагдаагийн байгууллага эд мөрийн баримт болгон өгсөн” гэж мэдээллээ.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
Б.Анир
zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО
тухайн хоёр ажилтан агуулахад хий цэнэглэх төхөөрөмжөөс ажлын бус оройн цагаар хий хадгалах зориулалтын бус баллонд хулгайгаар цэнэглэлт хийх гэж байсан байгаан.тэнэг гарууд хулгай хийж байгаад үхэх нь байна ш дээ
Ажил хийж өгсөн хүн яг үнэн зөв хэлсэн байна. Угаасаа хөдөлмөрийн хулгайч луйварчин. Балиар бүдүүлэг хүмүүс байдаг юм.