Алтны ханш эрс нэмэгдсээр байна

Лондонгийн бирж дээрх нэг унци алтны ханш 1601 ам.долларт хүрчээ. Евро бүсийн тогтворгүй байдал болон АНУ өрийн асуудлаас үүдэж алтны ханшийг нэмэгдүүлж байна. “Миний хувьд алт мөнгө биш” хэмээсэн АНУ-ын Холбооны хөрөнгийн системийн тэргүүний мэдэгдэл олны анхаарлыг татах боллоо.

Шинжээчдийн үзэж буйгаар алтны ханш энэ сарыг дуустал өсөх хандлагатай байгаа аж. Ийнхүү нэмэгдэх нь алтны ханшийн түүхэнд тохиолдож байгаагүй юм. Хамгийн сүүлд 1980 оны долоодугаар сард алтны ханш 13 өдөр дараалан өссөн байна.

Алтны үнэ сүүлийн хэд хэдэн 10 жилийн турш нэмэгдэж ирсэн. Шар төмөрлөгийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн нь ханшийн өсөлтөд нөлөөлсөн. Шинжээчдийн үзэж буйгаар ханшийн өсөлт ойрын хугацаанд үргэлжлэх аж. Учир нь олон улсын байдал тогтворгүй нөхцөлд алт хосгүй хөрөнгө болдог.

АНУ өрөнд идэгдэх гэх мэт аймшигт хэрэг явдал болбол зах зээл “хазайж”, хөрөнгө оруулагчид эхлээд ам.доллар, дараа нь алт нөөцөлнө. Өөрөөр хэлбэл, хэлбэлзэл улам хүчтэй болох аж. Европ, АНУ-ын санхүүгийн эрх баригчид байддын цаашдын хөгжлийн талаарх байр сууриа тодорхойлж тайлбарлахгүй байна. Хойшид санхүүгийн систем яаж ажиллахыг хүмүүс мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, асуудлын шийдвэрийг сунжруулж байгааг шинжээчид онцолжээ.

Ханшийн өсөлтийг хянаж, засч болзошгүй гэж шинжээчид болон хөрөнгө оруулагчид үзэж байна. Алтны ханш хэвийн хэмжээнээсээ хэтэрсэн гэж эдийн засагчид өгүүлжээ. Иймээс ч барууныхан ханш унах биш тогтворжих тухай ярьцгааж эхлэв. Алтны ханш суларч, 10 жилийн тэртээх үнэтэйгээ адил түвшинд очихгүй гэдэгт дийлэнх мэргэжилтэн санал нэгджээ. Учир нь одоо явагдаж байгаа өсөлт сүүлийн 30 жилд тохиолдож байгаа хамгийн өндөр түвшин нь. Өсөлт удаан үргэлжилж байгаа учраас зах зээл хэт хална хэмээн таамаглагсад олширчээ.

Алтны ханш одоогоор эрс унах шинжгүй байгаа. Цаашдаа томоохон эдийн засагтай улсуудын санхүүгийн байдал хэрхэхээс хамаарч алтны ханш өөрчлөгдөх төлөвтэй аж.

Сүүлийн үед алт зах зээлийн мэргэжлийн орчингоос халив. Одоо энэхүү үнэт металл хэрэглээний зах зээлийн нэг хэсэг боллоо. Учир нь жирийн хүмүүс хэдхэн грамм ч болтугай алт худалдан авч байна. Тухайлбал, зарим улсад тусгай банкоматаар жижиг алтан ембүү худалдаж байгаа аж. Гэвч ингэж худалдаж авсан алтны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ бага гэж шинжээчид анхааруулав. Харин мэргэшсэн хүмүүс л алтны зах зээлд их хэмжээний ашиг олж байна.

Д.Түвшин http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих