Монголын Залуучуудын Холбоо БХИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны  155  дугаар зарлиг болон Батлан  хамгаалахын сайдын 2013 оны 340 дүгээр тушаалаар батласан “Батлан  хамгаалах салбар ба эх оронч үзэл” хөтөлбөрийн хүрээнд Монголын  Залуучуудын  Холбоо Батлан Хамгаалахын их сургууль хамтран Монголын залуу үеийнхэнд цэрэг эх оронч үзэл, бие бялдар, эр зоригийн хүмүүжил олгох, тэднийг эх  орныхоо түүхээр бахархан хүндэтгэж, өвлөн үлдэх үзэлтэй болгох мөн залуучууд болон  нийгэмд чиглэсэн төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд  хэрэгжүүлэх,  арга хэмжээнүүд  зохиох, нийгмийн сайн сайханд чиглэсэн аян өрнүүлэх уриалга гаргах зорилготой  хамтран  ажиллах  санамж  бичиг байгууллаа. Хамтран  ажиллах санамж бичигт  Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, Батлан  Хамгаалах Их  Сургуулийн захирал Я.Чойжамц нар  гарын  үсэг  зурсан  юм.

11e0e84d91a32e1a77a2ecfd80ea485e

Энэхүү  хамтын  ажиллагааны  хүрээнд эрүүл Монгол залууг төлөвшүүлэх, залуучуудад зориулсан орчин үеийн шийдэлтэй бие бялдар, эр зоригийн реалити шоу, аян өрнүүлэх, уриалга гаргах, “Өлчир  чийрэг” хөтөлбөр,  Залуучуудын  дунд Монгол Улс, цэргийн түүхийг  сурталчлан  таниулах  өдөрлөг,  лекц  зохион  байгуулах, Дэлхийн II дайны Ялалтын баярт Монгол залуучуудын татан  оролцуулах төслийг хамтран хэрэгжүүлэх гэсэн дээрх үндсэн чиглэлүүдээр  хамтран  ажиллахаар болсон  юм.

Монголын Залуучуудын Холбоо,  Батлан Хамгаалах Яам хамтран Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд Монгол-Оросын залуучууд оролцсон “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллыг  өнгөрөгч  оны  наймдугаар  сард  амжилттай  зохион байгуулж,  Сэлэнгэ – Дархан – Орхон – Хэнтий – Дорнод аймгийн нутгуудаар аялаад ирсэн юм. Энэхүү аялалд оролцсон Монгол-Орос  залуус ч өндөр  сэтгэгдэлтэй  буцсан.

130bbd6d2a37b743b5d834fa1f91cfb6

Тэгвэл  энэхүү  туршлага  дээрээ  үндэслэн Дэлхийн II дайны Ялалтын  баярт Монгол-Орос залуусыг  татан  оролцуулахаас  гадна Хятад  залуусыг ч  уг  аялалд хамруулах тухай хэлэлцээр хийгдэж байгаа бөгөад уг хэлэлцээр  амжилттай болвол Монгол-Орос-Хятад залуусын хамтарсан аяллыг илүү өргөн  цар хүрээнд зохион байгуулах юм байна.

Ийнхүү 2 тал хамтран  ажиллах  санамж  бичигт гарын үсэг  зурах  ёслолын  ажиллагаанд  Монголын  Залуучуудын  холбооны  гүйцэтгэх  хорооны залуус,  МЗХ-ны дэргэдэх  клубүүдын  гишүүд  оролцож Батлан Хамгаалахын Их  сургуулийн үйл  ажиллагаа,  анги танхим, буудлагын  талбай мөн  тус  сургуулийн  цэргийн  музейтэй танилцсан юм. Түүнчлэн Цэргийн дуу бүжгийн чуулгын авьяаслаг залуус урлагийн тоглолтоороо бэлэг барьж тус сургууль дээр хүрэлцэн  очсон залууст мартагдахааргүй сайхан дурсамж үлдээж чадлаа.

2143b3dd58ec7026a1f188f60582ed34 51474a70aa90123dfd2907bf9d0266a6 d422631b140c0ccbcb22a6af42440fd1 dd5d49cf617c5da13432f540438c4bf7 ecf7fe6b4db15d2054cf60a7639243a2


URL:

Сэтгэгдэл бичих