Нэг багийн хоёр тоглогч трипл дабль хийн шинэ дээд амжилт тогтоолоо
Эрэгтэй Үндэсний Супер Лигийн сүүл мушгиж байсан Хэнтий Чингис Сити баг энэ өдөр Их Өргөө Аравтууд багийн эсрэг тоглолоо. Тоглолтын эхлэлийг Аравтууд баг тун сайн хийж, 15 гаран оноогоор тэргүүлж байсан.
Гэсэн ч Супер Лигт амархан баг гэж байхгүй гэдгийг энэ тоглолт харууллаа. Хэнтий Чингис Сити баг бөмбөг болгоны төлөө тэмцэл гарган тоглож, мөн торгуулийн шидэлтүүдээ найдвартай гүйцэтгэж байлаа. Тэднээс AfamMoujeke29 оноо, 18 самбар, Gabe Moton 23 оноо, 10 самбар, Н.Улаанхүү 19 оноо, 10 самбараар багаа тэргүүллээ.
Харин эсрэгээрээ Аравтуудын торгуулийн шидэлтүүд амжилтгүй болж байлаа. Тэд 44 шидэлтээс 24-г нь хийж, 20-г нь алдлаа. Ингэснээр тэдний хожигдлын үндэс нь энэ боллоо. Тэднээс Д.Мөнхтүвшин 22 оноо, Aundre Williams 20 оноо, 20 самбар, С.Батбямба 19 оноо авсан.
Ингэснээр Хэнтий Чингис Сити баг 105:93 харьцаатай хожиж, улирлын 4 дэх хожлоо авсанаар, удаан үргэжилсэн хожигдлын хар цуврал нь зогслоо.
Харин Их Өргөө Аравтууд баг Ирвэсүүд, Лидер, Чингис Сити гэсэн багуудад 3 дараалсан хожигдол хүлээж, улирлын 7 дах хожигдлоо амслаа. Ингэснээр багуудын плэй-оффын төлөөх өрсөлдөөн улам ширүүсч байна.
СЕНТОЗА АРСЛАНГУУД vsГЭГЭЭН ХАНГАЙ ЛИДЕР – 101:95
Энэ өдрийн сүүлийн тоглолт аль аль нь Плей-оффийн өрсөлдөөнд эргэн ирээд байгаа хүснэгтийн 9 болон 10-р байруудад бичигдэж байсан Гэгээн хангай Лидер Сентоза Арслангуудын хооронд болсон. Хэрвээ уг тоглолтонд Арслангууд хожил байгуулвал Плей-оффийн 8-р байранд бичигдэж байсан бол Лидер хожил байгуулсан тохиолдолд адилхан 6 хожилтой тэмцэж ирэх юм. Улмаар А.Сэсэнжав дасгалжуулагч гарааны бүрэлдэхүүндээ төвийн тоглогч О.Очирбатыг гаргаж тэр нь ч үр дүнгээ өгч тоглолтын 3 болон 4-р үед О.Очирбат багаа сэргээж 8 онооны зөрүүг үүсгэж чадсан юм. Гэхдээ 4-р үеийн төгсгөлийг Арслангууд арай илүү тавьж чадсанаар 101-95-аар 7 дахь хожлоо байгуулсан. Тэднээс 2 тоглогч Трибль Дабль гэсэн хос үзүүүлэлтийг хийж супер лигийн нэгэн шинэ дээд амжилтыг тогтоосон билээ.
URL: