Н.Алтанхуягийн охиныг зохиомлоор хэрэгт гүтгэсэн үү?

4a4c376c2efb5062big
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг бусадтай нийлж хуйвалдан “Цэвэр агаар” сангаас их хэмжээний мөнгө гаргуулсан хэргээр АТГ-аас багагүй хугацаанд шалгасан юм. Харин энэ хэргийг прокурорын байгууллага хянаж байгаад хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл бий. Мөн А.Саранзаяаг зохиомлоор хэрэгт буруутгаж, гүтгэсэн хэмээн ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь үзэж буйгаа удаа дараа илэрхийлсэн билээ.

Тэгвэл энэ хэргийн тухайд АТГ-ын эх сурвалж “Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охин А.Саранзаяатай холбоотой хэргийн тухайд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад зориулах ёстой мөнгийг “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх болон нягтлан бодогчоор нь ажиллаж байсан М.Хулан нар томилогдоод 3-4 сар болоод л завшиж эхэлсэн. Энэ мөнгөнүүд бүгд Төрийн сангаас гарч байсан. Төрийн сангаас мөнгө гарахад заавал Сангийн яамны Төрийн сангийн газраар дамждаг. Тус газрын ажилтан холбогдох баримтын бүрдлийг хянаж байх ёстой.

Тэр ажлын байранд А.Саранзаяа ажиллаж байсан. Тэрбээр албан ёсны гэрээ баримтыг нягталж шалгалгүйгээр 2.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийхийг зөвшөөрсөн байдаг. Шүүх М.Хулангаас 4.2 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Хэрэв эдгээр дурдсан мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан бол өнөөдөр нийслэлийн утаа буурах байсныг үгүйсгэхгүй. Ийм хариуцлагатай ажил хийж байгаа хүн баримтыг яагаад хянадаггүй юм бэ гэж л шалгасан. Шат болгон дээр л ажиллаж байгаа хүнийг хуулийн дагуу шалгасан. Аав нь Ерөнхий сайд хийж байгаа хүн гээд Н.Алтанхуяг гэдэг хүн рүү чиглээгүй шүү дээ. Зөвхөн “Цэвэр агаар” сангийн гэх хэрэгт л холбогдлоороо А.Саранзаяа орж ирсэн” гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Нэр: монгол Огноо: 6 February 2015

Одоо болимоор юм хvнИЙГ тайван байлгацгаая Энхбаярыг яалаа? ХЭН ч мартаагvй шvv

Нэр: Hyyhed Огноо: 7 February 2015

Medeegyi zaraad bdag sonin l um hariytslaga Alaskan bolshiitgel bh l heregtei dee

Сэтгэгдэл бичих