АТГ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг томилох санал оруулжээ
Тагнуулийн Ерөнхий газрын даргаар АТГ-ын дэд дарга Б.Хурц томилогдсон. Түүнийг ТЕГ-т очсоноос хойш АТГ-ын дэд даргын суудал эзгүй байгаа юм. Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг томилуулах саналыг УИХ-д оруулжээ. Авлигын эсрэг хуульд зааснаар, АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй иргэн байх ёстой. Ц.Нямдоржийн хувьд дээрх шалгуурыг хангаж байгаа юм байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Ц.Нямдорж нь сүүлийн гурван жилийн хугацаанд АТГ-т ажиллаж байгаа. Тэрээр 2013 онд АТГ-ын Гүйцэтгэх албаны даргаар томилогдохоосоо өмнө тус албаны тасгийн даргаар ажиллаж байсан. Үүнээс өмнө Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан мэргэжлийн тагнуулчдын нэг аж.
Б.Золбоо
URL: