“Улс төрөө хойш тавьж, улс орноо бодъё”

5a49ff70d6343a3coriginal

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё”
1. Оюутолгой болон шинэ бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох.
2. Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох гэсэн асуулгад иргэдээс мессэжээр санал авсан.  Сая хийсэн хэвлэлийн хурлаар дээрх санал асуулгын дүнг танилцууллаа.  Мессэж санал асуулгад нийтдээ 365 мянган иргэн оролцсон байна.  Нийт санал өгсөн хүмүүсийн 56.1 хувь нь Монгол Улсад Оюутолгой болон бусад том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа тэлэх замаар ханшаа тогтоох замыг сонгосон бол 43.3 хувь нь эдийн засгийн сахилга батаа хангаж, төсвийн үрэлгэн зардлаа багасгах чиглэлээр ажиллах санал өгчээ.  Тиймээс Шийдлийн Засгийн газар цаашид том бүтээн байгуулалтынхаа төслийг түлхэх, мөн эдийн засаг, төсөв,санхүүгийн бодлогоо цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдлээ.
Мөн Засгийн газрын явуулж буй энэхүү үйл ажиллагааг УИХ дэмжиж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай асуудлыг яг одоо Засгийн газраар хэлэлцээд дуусч байгаа аж.  Түүнчлэн өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг   өргөн барихаар шийдвэрлэсэн байна.  Тус арга хэмжээний тогтоолд Нэгдүгээрт, макро эдийн засгийг тогтворжуулах, Хоёрдугаарт, эдийн засгийн бодит өсөлтийг хангах чиглэлийн ажил багтсан байна.  Энэхүү төсөлтэй хамт Засгийн газар хийх ажлынхаа чиглэлийг өргөн барих юм байна.  Эцэст нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Бид улс төрөө хойш тавьж, улс орныхоо эрх ашгийг өмнөө тавьж ажиллах цаг ирсэн” хэмээн  онцоллоо.
Д.Анар 


URL:

Сэтгэгдэл бичих