Засаг дарга нартай гэрээ байгууллаа
Жил бүр болдог аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинарт Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, 2015 онд хийгдэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар санал хүсэлтийг нь сонслоо.
Дараа нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж гарын үсэг зурав.
Дашрамд дурдахад энэ удаагийн семинараар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал болон шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодруулсан юм.
URL: