Р. Энхбаярт туслахыг уриалж байна

10966678_685680708208797_2032012543_nӨдгөө 31 настай эхнэр охины хамтаар амьдардаг, ихийг хийж бүтээх хүсэл зорилготой, авъяаслаг тамирчин, чадварлаг уурхайчин Р.Энхбаяр хэмээх залуу 2014 оны 11-р сараас хойш бөөрний дутагдал хэмээх өвчний оноштойгоор эмчлүүлж байна. өнгөрсөн хугацаанд Эрдэнэт хотын бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасаг, Улаанбаатар хотын 1-р эмнэлэг болон солонгос улсад 20 гаруй хоногийн турш эмчлүүлжээ.
Солонгос улсын эмнэлэгийн шийдвэрээр бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэсэн шийдвэр гарчээ. Түүнийг бөөрний дутагдалд орсноос хойш 3 сарын хугацаанд найз нөхөд хамаатан саднуудын туслалцаатайгаар 43 сая төгрөгийн эмчилгээ хийгджээ. Гэсэн хэдий ч солонгос улсад хийгдэх бөөр шилжүүлэн суулгах хагалгааны зардалд 180 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд сайхан сэтгэлт иргэд та бүхнийг ид хийж бүтээх 31-хэн насандаа яваа залууд туслахыг уриалж байна.Р. Энхбаяр нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг бөгөөд 2012 онд булган аймгийн сэлэнгэ сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртжээ.
Энэхүү сайн үйлсийн аянд орхон аймгийн үндэсний бөхийн холбооны бөхчүүд, эрдэнэт үйлдвэрийн РМЗ-ийн хамт олон нэгдэж байгааа юм. Энхбаярын тухайд Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг аль болох хурдан хийлгэх шаардлагатай байдаг учраас сайхан сэтгэлт иргэд ААН, байгууллагуудыг сайн үйлсийн аянд нэгдэж бяцхан охины хайрт аав, мөн халамжит хань, үнэнч найзыг нь хүнд өвчнийг даван гарахад нь туслана уу хэмээн түүний гэр бүл найз нөхөд хамтран ажилагсдын зүгээс уриалж байна.
Хандивын данс: Хаан банк 5006-2151-64
Голомт банк 1109-2433-63
Худалдаа хөгжлийн банк 404-192-686
Утас: 9936-4248, 9910-7711, 9009-2040


URL:

Нэр: Зочин Огноо: 5 February 2015

Залуу хүнд амьдрал хайрлацгаая ард түмэн минь

Нэр: 9009-2040 Огноо: 5 February 2015

Миний иайз-д туслахыг та бүхнээсээ хичээнгүйлэн гуйж байна.

Сэтгэгдэл бичих