Н.Алтанхуяг “Женко” Х.Баттулгаас Засгийн Газарт дахиад нэг жил баймаар байна гэж гуйжээ
Удахгүй болох АН-ын ҮЗХ-ны хурлын үр дүн тодорхой болоод байна. АН-ын дарга, Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ямар ч үнээр хамаагүй намын даргын суудалдаа үлдэх шаардлагатай гэж үзсэн учраас томоохон бүлэглэлүүдтэй тохироо хийж эхэлсэн аж.
Учир нь нэг талаас хамтарсан Засгийн Газрын “автор” С.Баярын шахалт, нөгөө талаас ахиад нэг жил ч атугай сайдын “унацтай” суудал дээрээ тухлах гэсэн С.Баярцогт, Л.Гансүх нарын “алтан гэдэснүүд”-ийн хүсэл ямар ч тохиолдолд АН-ын даргийн суудлыг алдаж болохгүй гэсэн шийдэлд хүргээд буй нь тодорхой.
Саяхан Н.Алтанхуяг ҮЗХ-дээр хамгийн их санал авч магадгүй байгаа “Женко” Х.Баттулгатай биечлэн уулзаж, энэ удаадаа жолоогоо татахыг шууд гуйсан байна. СУИС-ийн хажууд орших “Рекордс” гэх клубын VIP өрөөнд болсон уг ярианы үеэр Н.Алтанхуяг Засгийн хүчинд ажилтай яваа цөөнгүй хүн байна.Нэг жил тэсчих. Тэгээд намаа авах эсэх нь чиний хэрэг гэх агуулгатай зүйл ярьсан бололтой.
“Женко” Х.Баттулга ч тэрбум тэрбумаар яригдах уул уурхайн тээвэрлэлт, төмөр замын төслөө дуусгах хүсэлтэй байгаагаа хэлж, үндсэндээ тохиролцоонд хүрсэн гэнэ.
Өчигдөр Ан маш сайн ажиллаж байна, Алтанхуягийг солих шаардлаггүй гэсэн байр сууриа хэвлэлээр ярилцлага өгч илэрхийлсэн эрхэм сайд ҮЗХ- дахь фракциа ч АН-аа үл сэрээх шийдвэр гаргуулах нь тодорхой болжээ. Ямартай ч “Алтан гэдэс” фракци АН-ын удирдлага, сайдуудын суудлаа энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар алдахгүй гэж найдаж буй бололтой.
Р.Батсайхан
URL: