Йордан улс Исламын улс бүлэглэлээс цуст өшөө авлаа
Тодруулбал, Йордан улс нисгэгчийнхээ өшөөг авч, Исламын улс бүлэглэлийн хүссэн хоригдол эмэгтэй Сажида аль-Ришавиг, аль-Кайда бүлэглэлтэй холбоотой Зияад Карболи гэх хоригдлын хамтаар цаазаар авсан байна. Сажида аль-Ришави болон аль-Кайда бүлэглэлтэй холбоотой Зияад Карболи нар хоёул Иракийн иргэн бөгөөд тэднийг лхагва гарагт орон нутгийн цагаар 04:00 цагт дүүжилж хөнөөсөн байна. Сажида аль-Ришави бол 2005 онд Амманд 60 хүний амь насанд хүрсэн дэлбэрэлтэд буруутгагдан шоронд хоригдсон эмэгтэй юм. Харин Зияад Карболи нь 2008 онд Иорданы үндэстнийг хөнөөснийхөө дараа шоронд хоригдсон.
Йорданы Засгийн газрын төлөөлөгч “Исламын улс бүлэглэлийг газрын хөрснөөс арчиж хаяхын тулд АНУ тэргүүтэй эвслийн хамтын хүчин чармайлт нэн шаардлагатай” хэмээн хэлжээ. Тус бүлэглэлийн гарт амь насаа алдсан нисгэгч аль-Касасби өнгөрсөн арванхоёрдугаар сард Исламын улс бүлэглэлийн эсрэг агаараас цохилт үзүүлэх ажиллагаанд оролцож, Сирийн Ракка хотын ойролцоо газардах үедээ хэт даврагчдад баригдсан байдаг. Йордан улс нисгэгчээ аврахын тулд Исламын улс бүлэглэлийн хүсэлтийг биелүүлж хоригдол солилцохоор зөвшилцсөн ч үр дүнд хүрч чадаагүй юм.
- See more at: http://world.time.mn/content/53555.shtml#sthash.GzTLqQ9c.dpuf
URL: