Интернет тоглоомонд донтсон хүү өөрийгөө эмчлэхийн тулд гараа тайржээ

aba1a43056ec352bbig

БНХАУ-ын Жиансу мужийн Нантун хотын интернетэд донтсон 19 настай өсвөр насны хүү өөрийгөө эмчлэх гэж гараа тайржээ. Өнөөдрийн байдлаар хятад улсад интернетэд донтсон гэх оноштой 24 сая өсвөр насныхан байдаг аж. Интернет хэрэглэгчдийнхээ тоогоор хятад улс дэлхийд тэргүүлдэг билээ. 649 сая хүн интернетийг тогтмол өдөр тутамдаа хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна.

Гараа тайрсан хүүгийн хэрэгт түүний багшийг буруутгаж байгаа юм байна. Учир нь түүний багш нь цахим тоглоомонд донтсон хүүг “арчаагүй, бодлогогүй, увайгүй нэгэн болж байна” хэмээн үргэлж зэмлэдэг байжээ. Цагдаа нар хүүгийн тасарсан гарыг олж эмч нарт өгөн буцаан залгуулсан байна. Гэхдээ эмч нар хүүгийн гарыг буцаад хэвийн ажиллагаатай болно гэдэгт эргэлзэж байгаагаа хэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих