“Украины партизанууд” оросуудыг устгахаа амлалаа

9a39a456-706a-4c91-9b9e-234848873339ОХУ-д амьдардаг “Украины партизанууд” бүлэглэлийнхэн Оросуудыг алж устгана хэмээн амлалаа. Оросуудын тайлбараар тэд “Исламын улс” бүлэглэлтэй адил заналхийлэл хийсэн гэнэ.

Интернетийн YouTube-д байрлуулсан дээр бичлэг дээр өөрсдийгөө “партизанууд” гэж нэрлэсэн дөрвөн хүн ОХУ-ын бүх иргэдэд аюул занал учруулна хэмээсэн байна.

“Украины партизанууд”-ын ярьж байгаагаар тэд олон мянгуулаа бөгөөд ОХУ-ын бүх хотуудад амьдарч байгаа гэлээ. Тэд Украины зүүн-өмнөд нутаг Донбасст энгийн иргэдийг алсан болон дайн хийж байгаа хэмээн ОХУ-ын Засгийн газрыг буруутгаж байна.

Мөн метро, автобусанд дайралт хийж жирийн орос хүмүүсийг устгаж өшөөгөө авна гэж хэллээ. “Оросын хотуудын оршин суугчдыг бид хариуд нь устгаж эхэлнэ. Ажилчид, эрдэмтэд, оюутнууд – ер нь энгийн иргэд байх болно. Эхлэхдээ бид өөр өөр хотуудад нэг, нэг хүнийг устгах болно” хэмээн багтай хүн хэлжээ.

Тэрхүү бичлэгийг үзсэн хүмүүс тэдгээрт дөгөөсөн, хүчирхийллийг гааруулахыг уриалсан явдал их байгаа гэнэ.

М.Баяр

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих