МАН-ын дарга М.Энхболд Чингисийн талбайг дахин Сүхбаатарын талбай гэж нэрлэх санал гаргана

527-14230305841min641_gsНИТХ-ын шийдвэрээр Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчлөх шийдвэр гарч, уг шийдвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Э.Бат-Үүл : “Миний мөрөөдлийн нэг биеллээ.” хэмээн дүгнэж байв. Харин МАН уг шийдвэрийг хууль бус гэж үзэн, шүүхэд хандаад байгаа. Харамсалтай нь шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй өдий хүрсэн юм.
Энэ талаар УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
Жанжин Сүхбаатар бол 1921 онд энэ талбай дээр морьт журамт цэргүүдййнхээ хамтаар орж ирж Улаанбаатар хот буюу тэр үөийн Хүрээний төв талбайд олон түмэнд хандсан анхны хувьсгалт үйл ажиллагаагаа эхлүүлж, үгээ хэлж байсан түүхтэй.

Тэгэхээр энэ талбайг яах аргагүй жанжин Сүхбаатарын нэрээр нэрлэх учиртай. Энэ ч үүднээс 2012 оныг хүртэл Сүхбаатарын талбай гэж нэрлээд төрийн гол буюу төв үйл ажиллагаанууд болдог талбай байсаар ирсэн.

2003 онд ч гэсэн би Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа нийслэлчүүддээ хандан уриалга гаргаж энэ талбайг өнөөдрийн байгаа боржин чулуун талбай болгох ажлыг санаачилж, уриалан хийж байсан юм.

Энэ бүгдээс үзэхэд өнгөрсөнд болсон түүхэн үйл явдалтай салшгүй гэдэг утгаараа нийслэлийн төв талбай бол Сүхбаатарын талбай гэдэг нэрээрээ оршин байх нь зүйтэй гэж бид үзэж байгаа юм.” хэмээн өгүүлжээ.

Мөн заавал шүүхийн шийдвэрийг хүлээлгүй, МАН-ын дарга М.Энхболд  Чингисийн талбайг дахин Сүхбаатарын талбай гэж нэрлэх санал гаргах гэж байгаа гэнэ.
Л.Ганзориг


URL:

Нэр: lala Огноо: 5 February 2015

ene modon tolgoimod oor hiih ym baihgui ym baih da

Нэр: Сайнаа Огноо: 22 February 2015

ДЭЛХИЙД СҮХБААТАРЫГ ХЭН МЭДЭХ ЮМ КОММУНИСТ БАЙЖ ЯДАХДАА АХ КОММУНИСТУУДААСАА СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ БЭЭЖИНГИЙН ТӨВ ТАЛБАЙГ ДИН СЯ ПИНГААР НЭРЛЭХ ,УЛААН ТАЛБАЙГ ЛЕНИНГЭЭР НЭРЛЭХ ТАЛААР ЯАГААД ЯРИХГҮЙ БАЙНА БИД ӨӨРСДӨӨ СҮХБААТРЫГАА МЭДЭХ БИЛҮҮ ? БИ Л ЛАВ МАНАЙ АГУУ ИХ МАХН ТҮҮХЧИДИЙН ЗААСАНААР Л МЭДНЭ 400 БЯРДААН БУУТАЙ НӨХӨД 10000 ГАМИНГ ЯЛДАГ АГУУ ИХ ХУВЬСГАЛЫГ ОДОО ХҮРТЭЛ ОЙЛГОХГҮЙ Л ЯВАА НЭГ МУНДАГ ХУВИЛГААН ХАЖУУД НЬ БАЙСАН БАЙХ ТЭР НЬ ДАЙСАНУУДЫН БҮХ БУУГ ГАЦААСАН БАЙХ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА ОРОСЫН ХЭВЛЭЛД МОНГОЛД УЛААН ХУВЬСГАЛ ЭКСПОРТЛОГЧ ГЭСЭН НЬ АРАЙ ДЭНДҮҮЛСЭН ХЭРЭГ БАЙХ ЯГ ЦЭРЭГИЙН ЖАНЖИН ГЭВЭЛ СҮВЭЭДЭЙ ,ЗЭВИЙН ХӨЛИЙН ЧИГЖИЙ ХУРУУНД ХҮРЭХГҮЙ ГЭДГИЙГ ДЭЛХИЙН ТҮҮХ МЭДНЭ ТЭХЭЭР ЧИГЖИЙ ХУРУУГААР НЭРЛЭХ ГЭЭД БАЙГАА НЬ МОНГОЛЫГ ДООШОО ХИЙХ ГАДНЫ БОДЛОГО ЮМ БОЛОВ УУ ГЭЖ МУНХАГЛАЖ СУУНА ХОНЧИН ӨВӨГДИЙН ТУЛГА ТОЙРСОН ЯРИА АРАЙ ТОМ СЭТГЭЦТЭЙ БАЙХАД ХОНИНИЙ ХҮҮХДҮҮД УГ НЬ ШАГАЙ ТОГЛОХ БИШ ХУРГАА ЭРГҮҮЛЭХ НЬ ДЭЭР БАЙХ ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙНА

Сэтгэгдэл бичих