Тайваны онгоц сүйрлээ

2cb91b7c0f0b43932db567391da7d2ac

Тайваний “TransAsia” компанийн “ATR 72-600” онгоц өнөөдөр /II.4/ Шиньбей хотноо “Кеелунг” голд унаж осолдлоо. Ослын улмаас одоогоор есөн хүн амь үрэгдээд байна.

Тайпей хотоос Кинмен арал хүрэх байсан “GE235” нислэгт 58 хүн зорчиж явсны 31 нь Хятадын жуулчид байжээ. Тайваний аврах албаныхан голоос 16 зорчигчийг эсэн мэнд аварч гаргасан боловч 33 хүнийг хайж байна. “GE235” нислэг хөөрөх үед цаг агаар тогтуун байсан бөгөөд ослын шалтгаан тодорхойгүй байна.

Үүнээс өмнө өнгөрсөн долдугаар сард “TransAsia” компанийн “ATR 72-500” онгоц Пенху аралд газардах үедээ осолдсоноос 48 хүн амь үрэгдэж, 10 хүн гэмтэж бэртэж байжээ. “TransAsia” компани нь Тайванийн гурав дахь том агаарын тээвэрлэгч аж.




URL:

Сэтгэгдэл бичих