Нисэгчийг амьдаар нь шатаасны хариуг барина хэмээн мэдэгдэв (Бичлэг)

pilotЙорданы зэвсэгт хүчин телевизээр амьдаараа шатаалгасан нисэгч Moaz al-Kasasbeh-ийн өшөөг авахаа мэдэгдлээ. “Лалын улс” хэт даврагчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэн нисэгчийг амьдаар нь шатааж буй бичлэг дэлгэжээ. Тус бичлэгийг бодитой эсэхийг холбогдох албаныхан шалгаж буй юм байна. Тус улсын арми “Нисгэгчийг суллуулахыг хичээсэн боловч “Лалын улс” хэт даврагчиид түүнийг хөнөөчихлөө хэмээн мэдэгдсэнийг ВВС мэдээлжээ.

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард 26 настай нисэгчийг Сирид онгоц нь осолдсоны улмаас “Лалын улс” бүлэглэлийнхэн барьцаалсан байна. Түүнийг хөнөөснийг ар гэрийнхэн нь төдийгүй улс даяараа “маш хэрцгий харгис хэрэг” хэмээн эрс буруушааж, хариуг нь авахыг уриалжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭpilot


URL:

Сэтгэгдэл бичих