Эко хатагтай Б.Саранчимэг төрсөн өдрөөрөө төрдөө хөдөлмөрөө үнэлүүллээ

saraa egch_500x500Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн түүхэн өдөр тохиож, хөл хөдөлгөөн ихтэй өнгөрлөө. Энэ өдөр улс эх орны хөгжилд  бодит хувь нэмрээ оруулан зүтгэж буй нэр хүнд бүхий эрхмүүдийг төрийн дээд одон медалиар шагналаа. Үүний нэг нь НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Байгаль орчин Экологийн хорооны дарга, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг юм. Нийслэл хотынхоо эко орчин, ногоон хөгжилд Монголын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг бүтээн босгож, үлэмж хувь нэмрээ оруулж байгаа “Эко хатагтай” Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа. Сонирхуулахад Б.Саранчимэг хатагтайн төрсөн өдөр энэ өдөр тохиож баяр дээр баяр нэмжээ.


URL:

Сэтгэгдэл бичих