ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА

275f890463a73e19c3948bb0697dd825

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч  хөгжсөний 24 жилийн ойн өдөр буюу энэ оны нэгдүгээр сарын 19-нд Сангийн сайд Ж.Эрдэнэбат тухайн өдрийн (4896 дахь) арилжааг нээж цан цохисон байна.

Энэ өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлсэн юм. ЗГҮЦ-ны анхны арилжааг Монгол банкаар дамжуулан 2012 оны арванхоёрдугаар сард зохион байгуулж байсан бөгөөд 10 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжаалахаар нийтэд мэдээлсэн ч 29.0 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдаж авах санал ирж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт  ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 19.6 тэрбум, хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 17.2 тэрбум төгрөгийн үнэт цаасыг компаниуд худалдан авсан байна.

Ийнхүү ЗГҮЦ-ны эрэлт ихтэй байгаа нь зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулж, үнэт цаасны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна хөрөнгө оруулагчид ЗГҮЦ-ыг өдөр бүр худалдаж авах, төлбөр төлөх хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдах боломжийг  нээж  байгаа юм


URL:

Сэтгэгдэл бичих