Бооёод зориулсан шүлэг

591788a6e2944937original

С.Гүнжээ гэдэг яруу найрагч бүсгүй монгол түмэндээ хандаж нэгэн шүлэг тэрлэсэн юм. Түүний бичсэн шүлгийг уншаад нэгийг бодох биз.

Бооёод үнэхээр хэцүү байгаа

Болдогсон бол оронд нь явчихмаар л байгаа
Хэлж мэдэхгүй зовлонд
Хэнхэлдэг цээж нь задрах шахаж байгаа
Бусдад инээмсэглэл бэлэглэх гэж яваад
Буруутан болсондоо харамсаж суугаа

Орчлон ертөнцөд мартахын аргагүй гуниг тээсэн болохоор
Одоо тэр хэзээ ч дахиж инээхгүй байж магадгүй
Шүүмжилсэн шүүмжлээгүй түүнд амьдрал хүнд байгаа
Шүүлт бүхэнд өөрийгөө л тэр буруутгаж суугаа

Хүнд өдрүүдийг давах гэж
Хүүгээ алдсан эцэг шиг нь хэцүү байгаа
Аав ээжийнх нь царайг харах болгонд шаналаж, шатаж байгаа
Амьдрал түүнд там шиг л байгаа хүмүүсээ

Бурууг түүнд тохох гэж бүү улайр хүмүүс минь
Буцаж яваад, ирдэг нь хорвоогийн жам болохоор
Буцааж болохгүй амьдралын үнэнтэй эвлэрэхэд хэцүү ч
Бурууг зөөллөж амьд үлдсэнээ хайрлая хүмүүс минь

Ард түмнээ үргэлж инээмсэглүүлдэг байсан Бооёо
Ахиж хэзээ ч өөрөө инээхгүй байж магадгүй
Амьдрал түүнд одоо там шиг санагдаж байгаа
Аяа хүмүүс минь өгсөн инээмсэглэлийнх нь төлөөсөнд

Түүнийг бид буруутгах ёсгүй…..


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих