18 метр урт, 120 хүний суудалтай автобустай болно
Өнөөдрийн байдлаар нийслэлд ашиглалтнаас гарч хугацаа нь дууссан 600 гаруй том оврын автобус иргэдэд үйлчилж байна. Энэ тал дээр арга хэмжээ авч ажиллахаар болж нийслэлийн тээврийн газар нэгэн зэрэг олон хүн тээвэрлэх хүчин чадалтайг нь бодож 18 метр урт, нэг удаадаа 120 хүнд үйлчлэх боломжтой том оврын автобус оруулж ирэхээр болжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж байсан нь одоо нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа бөгөөд энэ мөнгөөр тээврийн салбарын паркийг шинэчилхээр болжээ.
Уг нийтийн тээврийг шинэчлэх ажил дээр гурван багц тендр зарлажээ. Их болон дунд багтаамжийн гэх гурван багц тендрийн хоёр нь амжилттай болж одоогийн байдлаар үнэлгээний ажил хийгдээд байгаа юм байна. Тэгэхээр энэ онд нийтдээ 70 шинэ автобус орж ирэх ажээ.
URL: