Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн суудал ганхаж эхэллээ

527-14230152431ee895d56ee16573big290658059201410231057

Хан-Уул дvvргийн Засаг дарга Ж.Ганхуяг гэх эрхмийн суудал ганхаж буй бололтой. Өнгөрсөн хугацаанд тvvний талаарх vнэн худал нь мэдэгдэхгvй мэдээлэлvvд олон ч хэвлэлийн хуудсыг чимж байсан.
Тухайлбал, тvvнийг тус дvvрэгт байрлах нэхмэлийн шар байрны тендерийг будлтантуулсан гэж оршин суугчид нь жагсаал цулаан хvртэл зохион байгуулж байсан. Гэтэл өнгөрсөн сарын 30-наас эхэлж намынх нь нөхдvvд тvvний суудлыг авахаар зэхэж зохион байгуулалтай мэдээллийг цацах болжээ.

Тодруулбал, тэрбээр тус дvvргийн даргаар зургаан жил ажиллахдаа дvvргийнхээ газрыг хууль бусаар бусдад шилжvvлсэн, Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хvрээнд шийд­вэрлэх газ­­рыг дур мэдэн бусдад өгч захирамж гарган шийдвэрлэсэн.

Мөн нэг хvнд гэр бvлийн хэрэгцээний хэд, хэдэн газар олгох, аж ахуйн нэгжид заасан хэм хэмжээг хэтрvvлэн газар олгосон, төрийн байгууллагын газрыг иргэнд шилжvvлсэн зэрэг удаа дараагийн хууль бус vйлдлvvд нь дvvргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилсон ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон гэнэ. Хэрвээ тvvний энэхvv замбараагvй газар олголт хуулийн байгууллагаар тогтоогдвол тvvнийг Засаг даргынх нь суудлаас огцоруулаад зогсохгvй газрын албаны холбогдох албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хvлээлгэх нь тодорхой болох аж.
Дээрх баримтыг vндэслэн тус дvvргийн ИТХ-ын дарга, дvvргийн Засаг даргын хоёр орлогч ИТХ-ын төлөөлөгч, мөн хорооны Засаг дарга нар, Эрvvл мэндийн нэглийн дарга гэх мэт албан тушаалтнууд гарын vсгээ зурж баталгажуулжээ.

Энэхvv ажлыг гардаж зохион байгуулж буй хvн нь дvvргийн ИТХ-ын дарга бөгөөд Ардчилсан намын дарга Д.Батбилэг гэх эрхэм аж. Тэрбээр ИТХ-д суудалтай 13 гишvvний гарын vсгийг зуруулж маргааш болох ИТХ-аар хэлэлцvvлэхээр тов гаргажээ.

Гэхдээ одоогоор тус дvvргийн ИТХ-д Ардчилсан намаас 29 хvн суудалтай, vvний 13 нь зурж 16 нь энэхvv “Балиартсан эрх ашгийн төлөөх, намын эрх ашигт харшилсан хуйвалдаанд оролцохгvй” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа аж. Мөн Д.Батбилэг дарга засаг даргыг огцруулахад МАН, МАХН-ны зургаан суудал дутаж байгаа.
Тиймээс тэднийг өөрийн талд оруулахаар ихэд хичээж байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан. Хэрвээ Д.Батбилэг дарга эсрэг намынхаа нөхдийг өөрсдийн эгнээндээ элсvvлэхгvй бол Засаг дарга Ж.Ганхуяг суудлаасаа огцорох­гvй нь тодорхой юм. Учир нь Ж.Ганхуяг даргыг огцруулахын тулд ИТХ-ын 35 гишvvний олонхийн санал хэрэгтэй учраас саналын харьцааг 13+6 болгохыг хичээж буй гэнэ.

Эрх мэдэл албан тушаалын төлөө амиа өгөхөөс ч буцахгvй хурган дарга нар 2016 оны сонгууль хаяанд тулаад ирсэн байхад ийм зохисгvй vйлдэл гаргалаа гэж АН-ын эрх баригчид ихэд дургуй байгаагаа илэрхийлээд ч амжилт олохгvй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, дvvргийн ардчилсан намын дарга нь намынхаа эсрэг ажиллах нь буруу гэж vзэж буй юм.

Бидэнд олдсон мэдээллээр Засаг даргаа огцруулах ажилд гарын vсэг зуралцсан зарим нэг нөхөд 10-20 сая төгрөгөөр худалдагдсан гэх мэдээлэл ч байна. Хэрвээ энэхvv яриа vнэний ортой бол Д.Батбилэг даргын ард маш том нөлөө бvхий эрх мэдэлтэн мөнгөөр бороо оруулсан шигээ сууж байна гэсэн vг.
Юутай ч 2008 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн ганцхан дvvрэгт Ардчилсан нам ялсан. Тэр нь Хан-Уул. Уг дvvргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 суудлын 26-г Ардчилсан намын залуус эзэлсэн нь vнэхээр хvлээн зөвшөөрөгдөхөөр амжилт байсан нь гарцаагvй vнэн.

Гэтэл журмын анд нөхөд нь эдийн засаг савалгаатай, тус намын нэр хvнд газрын хөрснөөс арчигдах уу vгvй юу гэдэг нь яригдаж байгаа энэ цаг vед иймэрхvv алхам хийх нь хэр зөв юм бол гэж хөндлөнгийн ажиглагчид хvртэл vнэлэлт дvгнэлт өгсөн шигээ сууж байгаа.
Юутай ч Засаг дарга Ж.Ганхуягийн удаа дараагийн хууль бус vйлдлvvд, дvvргийн иргэдийн эрх ашгийг хохироож байгаа шийдвэрvvд, төрийн хvнд баймгvй ёс зvйгvй байдал Иргэдийн төлөөлөгчдийг ийнхvv дуугарахад хvргэсэн гэнэ.
Эх сурвалж:


URL:

Нэр: durak Огноо: 4 February 2015

muu mal

Нэр: зочин Огноо: 6 February 2015

ӨӨрсдийгөө хэр мэдлэг чадвартай үгүйгээ ч мэдэхгүй байж албан тушаалын төлөө үхэлдэх юмаа.ичих нүүр гэж алгаа…

Нэр: Anonymous Огноо: 22 June 2016

Д. Батбилэг дарга болоод их хурдан өөрчлөгдсөн шүү.

Нэр: зочин Огноо: 23 June 2016

дvvрэгтээ их юм хийсэн хvн шуу ямарч байсан еерийнхее бодлоор дэмжинээ хеее

Сэтгэгдэл бичих