Обамаг ална гэж сүрдүүлжээ

24001603-2217-47ff-872a-e0ab695dd6caАНУ-д Обамаг ална гэж сүрдүүлсэн хүнийг баривчилжээ. Дэвид Дуэйн Перри хэмээгчийг сэтгэцийн эмгэгтэй эсэхийг нь тогтоолгохоор Cheyenne хотын эмнэлэгт саатуулсан байгаа ажээ.

Тэр хүчнийхэн рүү ярьж Цагаан ордныг дэлбэлж, Ерөнхийлөгч Барак Обамаг ална гэж сүрдүүлжээ.

Нууц албаныхан Перриг баривчилж, харин Cheyenne хотын шүүх сэтгэцийн эмнэлгийн хяналтад 45 хоногийн турш байлгаж шинжлүүлэхээр илгээжээ. Мэргэжилтнүүд Перриг сэтгэцийн өвчтэй гэж хүлээн зөвшөөрвөл шүүх ажиллагаа зогсох гэнэ.

АНУ-д Ерөнхийлөгчийг алахаар аюул учруулсан нь тогтоогдвол 10 хүртэл жил хорих ял оноодог байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих