Зартай “Хакер”-г баривчиллаа
АНУ-ын тал 300 сая доллар хулгайлсан, ОХУ-ын зартай хакерчныг барьсан бөгөөд олон жилийн турш хайсан эдгээдийг мөн гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
Өнгөрсөн сарын төгсгөлд Нидерландын шүүх 2.5 жилийн турш шалгасны эцэст ОХУ-ын иргэн, Владимир Дринкманыг АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан байна.
Тэрээр АНУ-ын хамгийн ихээр хайж байсан хакеруудын нэг бөгөөд хамгийн аюултай кибер гэмт хэрэгтэн хэмээн нэрлэгджээ.
Түүнд онлайнаар 300 сая доллар хулгайлсных нь төлөө 30 жил оноож болзошгүй байгаа юм. Тэгэхдээ Дринкманыг бүр 2012 онд баривчилсан байж магадгүй талаар “The Washington Post” мэдээлжээ.
О.Мөнхдуулга
Эх сурвалж: www.TODAY.mn
URL: