20 грамм хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ

gaaliГаалийн Ерөнхий Газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хэлтэс, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын албаныханы нэгдүгээр сарын 30-нд хийсэн хамтарсан шалгалтаар иргэн Б, М, Т нар нь Буянт-Ухаа хилийн боомтоор ойролцоогоор 20 грамм метамфетамины төрлийн хар тамхи болон тэдгээрийг татаж мансуурахад зориулсан хэрэгслүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тиймээс тус байгууллагууд хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих