Тариаланчид ирэх хавар тариа тарихгүй гэв

d22ef7ad548913abigУИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо нь өнөөдрийн хуралдаанаараа тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, Хүнс хөдөө аж ахуйн яамны холбогдох албаны хүмүүсийг байлцуулан мэдээлэл сонслоо.

Тариаланчид 2014 оны ургац хураалтаас гурил үйлдвэрлэлд нийт 349,8 мянган тонн буудай нийлүүлсэн байна. Энэхүү 349,8 мянган тонн буудайгаар 2014-2015 онд нийт 262,2 мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой гэнэ.  Энэ нь хүн амын зөөлөн буудайн гурилын хэрэгцээг бүрэн хангаж байгаа боловч 2015 онд хүн амын хэрэгцээнд талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай 180.6 мянган тонн гурил буюу 240,8 мянган тонн улаан буудайн чанарын асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Тодруулбал, 240,8 мянган тонн улаан буудайнаас стандартын шаардлага хангасан гурил үйлдвэрлэхэд 25-аас дээш хувийн цавуулагтай чанаржуулагч улаан буудайн эрэлт гарч ирж байгаа юм байна.

Түүнийг нь үндэсний тариаланчдын хураасан улаан буудайгаас нөхөх боломжгүй тул хойд хөршөөс буудай импортлох шаардлага үүссэн гэнэ. Гэвч Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Үндэсний компаниудын хураасан буудай чанартай. Харамсалтай нь, төрд газар тариаланг хөгжүүлэх нэгдсэн бодлогогүй байгаа нь салбарынхныг хооронд нь сөргөлдүүлсэн ажил болж хувирч байна. Долларын ханшийн зөрүүнээс тариаланчид 120 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Дээр нь төр худалдан авсан буудайн урамшууллын үнийг бууруулж, 70 мянга болгосон. Банкны зээлээ төлж чадахгүй болсон асар олон компани бий. Ямар ч мөнгөгүй компаниуд хавар тариа тарих боломжгүй. Ирэх хавар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайхан, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд нар тариа тарина биз” гэсэн тайлбар хийсэн юм.

Эцэст нь байнгын хорооноос энэ чиглэлээр салбарын яам болон тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоодод протоколоор үүрэг чиглэл өгч, Хүнс, хөдөө аж ахуйн бодлого боловсруулах болон улаанбуудайн импортын асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.

news.mn


URL:

Нэр: ЗОЧИН Огноо: 3 February 2015

ХЭРЭВ будаа тарихгүй бол зах зээлээ л алдах байхдаа ард түмэн хохироно гэж байхгүй лдээ харин үнэгүй өгдөг хямд зардаг бол хохирох байх даанч тийм юм алгадаа Өөрөө баяжих гэсэн өөдгүй санаанаасаа болж дээ

Сэтгэгдэл бичих