Улсын сайн малчин тодруулах буюу цол тэмдэг худалдах аян

малчин

Монголчуудын уламжлалт Сар шинийн баяраар Улсын сайн малчдыг тодруулдаг уламжлал тогтоод удаж байна. Энэхүү шагналыг  мал аж ахуй эрхлэн амьдардаг малчдын хөдөлмөрийг Засаг төр нь үнэлж дүгнэж олгодог томоохон шагнал юм.

Харин сүүлийн үед шагналын нэр болон учир утга алдагдаж байгаа талаар малчин иргэд ихэд л эмзэглэн ярилцаж байгаа. Учир нь цол тэмдэг, гавьяа шагналыг худалдах, танил талаа харж өгдөг эрх мэдэлтнүүдийн туйлширсан сэтгэлгээ энэхүү шагналын утга учрыг алдагдуулаад байгаа ажээ.

Аймаг орон нутгаасаа тодорхойлогдсон малчдын хөдөлмөрийг үнэлэх учиртай засгийн эрх баригчид өөрийн дураар хольж сольж, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлдэг болсны томоохон нотолгоо нь Дундговь аймгийн жишээ болох шиг. “Улсын сайн малчин”-ийг өргөмжлөлд тодорхойлсон малчдын нэрсд өөрчлөлт орсон  нь угтаа гавьяа шагналыг шударгаар үнэлж дүгнэх зүй тогтолцоо үгүй болж, хэн нэгэн мөнгө хөрөнгөтэй, танил талтай нь авдаг гаж тогтолцоо үүссэн ажээ.

 

Уг нь аймгаас тодорхойлж өгсөн нэрс нь улс орондоо хөдөлмөрлөж нутаг усандаа нэр хүндтэй хүмүүсийн нэрс байсан ажээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталснаар

Дэрэн сумын малчин  Ш.Мишигтаяа,

Говь-Угтаал сумын малчин  Б.Нямсүрэн,

Сайнцагаан сумын малчин Б.Жаргалсайхан,

Эрдэнэдалай сумын малчин Б.Цэндбаяр,

Баянжаргалан сумын малчин Б.Пүрэв нарыг Улсын сайн малчинд уламжилсан. http://dundgovi.gov.mn/mn/index.php?pid=78&nid=170  сайтаас  харж  болно.

Энэхүү нэр нь хасагдсан иргэд бол бага наснаасаа л малын мөр хөөж амьдрал, аж ахуйгаа залгуулдаг эгэл жирийн ахмад малчид юм.

Гэтэл энэхүү нэр дурьдсан сайн малчинд тодорхойлсон малчдаас насаараа мал малласан настан буурлуудаа хасаж харин огт мэдэхгүй өөр хүмүүсээр сольсонд гайхаж, бухимдаж байгаа аж.

Өчигдрийн засгийн газрын хуралдаанаас гарсан сайн малчинг тодорхойлсон нэрсд нутгаас ирсэн тодорхойлолтоос эсэргээрээ гарсан ажээ. Уг засгийн газрын сайтад гарснаар бол сайн малчинд тодорхойлсон иргэдийн 3 нэр нь өөрчлөгдсөн байна. http://zasag.mn/news/view/8567

Тэдний ярианаас үзвэл Өлзийт сумын 2-р багаас нэр орж ирсэн Долгорын Дашжамц нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүний нутгийн хүн, Сайхан-Овоо сумаас нэр оруулсан Баярсайханы Адьяадорж нь 2016 онд нэр дэвшихээр бэлтгэл ажлаа хийж буй н.Амарсанаагийн хүн ажээ. Ингэхээр сонгуулийн бэлтгэл ажлаа хийж өөрийн хүнээ улсад тодорхойлсон бололтой. Харин Дэлгэрцогт сумын Цахиурт багийн иргэн Лувсандагвын Эрдэнэбаяр нь аймгийн ИТХ-д ямар нэгэн тодорхойлолт ирээгүй нэгэн гэдгийг албаны эх сурвалжаас бидэнд мэдээлсэн юм.

 

Эх сурвалж BOLOD.MN

ЧОЙ

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих