Н.Алтанхуягаас АТГ мэдүүлэг авжээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Нүүрс” хөтөлбөрийн хэргээр АТГ-т дуудагдаж мэдүүлэг өгсөн тухай эх сурвалжууд хэлж байгаа ажээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэх Л.Гансүх нарыг хэрэгт холбогдуулан гэрчийн мэдүүлэг авсан гэнэ.
“Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 2012, 2013 онд 249 мянган тонн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр “Багануур”-аас худалдаж авч, иргэдэд нэг тонныг 80 мянгаар борлуулж, 19.9 тэрбум төгрөгийн орлого олсон. Гэвч уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч MGLSB болон MGL SBD компаниуд ямар ч ашиггүй ажилласан хэмээн Засгийн газрын нөөцөөс 854 сая төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.5 тэрбум төгрөгийн зээл авсан болох нь тогтоогджээ.
Харин Үндэсний Аудитын газраас оруулсан шалгалтаар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “Багануур” компанид 2.8 тэрбум төгрөгийн алдагдал учруулсан гэдэг нь тогтоогдсон байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Shunaltai nobsh be