Бэлэг /сургамжит өгүүллэг/
Цастай гудамжаар бяцхан жаал ийш тийш гүйж явж байгаа хүмүүст нэгэн зүйлийг үзүүлнэ.
Би бүгдийг харж байсан боловч чухам юу болохыг мэдсэнгүй.
Сургуулиасаа гарч явсан хэдэн охидын нэг нь жаал хүүг хацар дээр нь үнсээд гарт нь нэг юм өгөв. Жаалхүү охиныг хэсэг гайхснаа,удалгүй баярлан өнөөдрийг хүртэл хэн ч өгөөгүй тэр*үнэтэй* бэлгийг бусдад үзүүлэхээр яарсан нь тэр байж.
Ээлж ч над дээр ирлээ. Хүү баярласан нүдээр над руу харж:
Хараач тэр эгч надад энийг өглөө…… гэж давтана.
Энэ үнэтэй бэлэг нь жирин нэг цасаар хийсэн бөмбөг бөгөөд түүний даарч хөхөрсөн гарыг даган хайлж урсаж блаа. Жаалхүү баяртайгаар дараагийн хүнд үзүүлэхээр гүйв.
Би гудамжны буланд суух мухлагийн эзнээс хүүг хэн болохыг асуутал:
Эцэг эхээ ослоор алдсан юмаа хөөрхий гэв.
Ямар бэлэг байсан сэтгэл л шингэсэн бол хамгийн сайхан бэлэг байдаг…
URL: