Сүү сахарын өвчнөөс хамгаалдаг

39508-15012015-1421302293-571050776

Сvv, бяслаг, тараг, цөцгийн тос хvний биеийн “үйлдвэрлэдэггvй” транспальмитолеино (transpalmitoleic) хэмээх хvчил агуулдаг нь эрсдлийг 60 хvртэлх хувиар бууруулдаг аж.

Бүх амьтанд байдаг энэ хүчил цусан дахь инсулин болон холестериний төвшинг хянаж, инсулиний мэдрэмжит чанарыг бууруулдаг байна.

Гэвч судлаачид энэ төрлийн бүтээгдэхүүн илүүдэл жин үүсгэх өөх тос ихээр агуулдаг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэмжээ хязгааргүй хэрэглэж болохгүйг анхааруулж, бага илчлэгтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дээр гэжээ. Тэд тэнцвэртэй хоолны дэглэм барьж, ямар ч төрлийн хүнсийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.

Чихрийн шижин хоёр төрөлтэй. Нэг нь нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас цусан дахь чихрийн хэмжээг хянадаг инсулин гэх бодис ялгарахаа больдог байна. Энэ нь голдуу залуус, бага насныханд тохиолддог. Харин хоёр дахь төрөл нь инсулин хэвийн хэмжээгээр ялгардаг ч бие махбодь чихэр хvлээж авахаа больсноос үүддэг аж.

Нийт өвчлөлийн 80-85 хувийг эзэлдэг энэ төрлөөр өнөөдөр дэлхийд 180 сая хvн өвчлөөд байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Илүүдэл жинтэй 40-өөс дээш насны хvмvvст ихэнхдээ илэрдэг энэ төрөл голчлон хоолны буруу дэглэм болон хоол хэт сойх, хөдөлгөөн дутагдахаас үүддэг.

Өвчтөний хэрэглэсэн чихэрлэг бүтээгдэхүүн эсэд бvрэн нэвтэрч чадалгvй цусанд хуримтлагдан нүд, бөөр, зүрх, мэдрэлийн эсvvд болон үндсэн артерийн судас, судлуудыг гэмтээдэг юм. Чухам яагаад чихэр хүлээж авдаггvйн учрыг одоог хүртэл шинжлэх ухаан тайлаагvй юм.

Сүүлийн судалгаагаар хоёрдугаар төрлийн чихрийн шижингийн үед ногоон цайнаас илүү Энэтхэгийн кокцини ургамлын ханд цусан дахь сахарын илүүдлийг oр дүнтэйгээр бууруулдаг нь тогтоогджээ. Олон наст энэ ургамал эртнээс хэрэглэгдэж байсан ч шинжлэх ухааны үүднээс анх удаа судалгаа хийсэн нь энэ юм.


URL:

Сэтгэгдэл бичих