Хотожсон хотынхон төрж эхэлжээ
Монголчууд yгaac нvvдлийн соёл иргэншилтэй, тал нутгийн салхинд дураараа өссөн ард тvмэн. Тэртээ XIII зуунд дэлхий дахиныг сөхрvvлж явахдаа ч Чингис хаан шавар хэрэм барьж шавааралдаж суухыг таашаагаагvй бололтой юм. Харин Улаанбаатар хот байгуулагдсан цагаас эхлэн суурин соёлын ур суугдсан гэлтэй. Гэхдээ жинхэнэ утгаараа хотожсон хvмvvс одоо л төрж эхэлж байгаа нь ойлгомжтой. Одоо л хотод гурван vеэрээ амьдарсан хvмvvс гарч ирж байна. Тэр ч утгаараа залуус хотын соёлыг тvгээж эхэлсэн гэлтэй. Хvмvvс хотжиж байна гэж бардам хэлээд байгаа нь бас учиртай.
10-аадхан хоногийн өмнө Ардын хувьсгалын тvvхт 90 жилийн ойн баяр наадам болж өнгөрлөө. Зохион байгуулалтын хувьд мундаг болсон. Тvvний хажуугаар эх орноо, тэр дундаа нийслэл хотоо цэвэрхэн байлгах хусэлтэй хотожсон залуус хамтран “Цэмцгэр монгол наадам” нэртэй хөдөлгөөн өрнvvлж, явуулын хогийн сав ажиллуулсан. Бvр цагаан хоолойгоор “цэмцгэр наадья” хэмээн уриалж, хvмvvст хогоо хаях ч чөлөө өгөхгvй байсан. Бас л нэг санаачилга, сэтгэл. Тэгээд ч “цэмцгэр наадья” гэж уриалж байсан болоод ч тэр vv хvмvvс хогоо бага хаяж байна билээ. ТVК-ийн ажилчид ч гэсэн гарсан багахан хогийг нь дор дор нь цэвэрлээд, наадмын талбай хэдэн мянган хvний хөлд даруулсан ч гэсэн цэвэрхэн л байсан. Бие засах газар ч гэсэн зохион байгуулалттай, хаа сайгvй булан тохойд “морь харах” хvн ховор байлаа. Хаа нэг л vзэгдэж байсныг эс тооцвол. Худалдаа vйлчилгээ эрхэлж, хуушуур ундаа зарж байгаа хvмvvс ч гэсэн vйлчилгээгээ боловсон болгожээ. Хуушуураңд дугаарлаж, vнэ нь өсдөг байсан хөг өнгөрч, захиалаад идэж байна. Энэ ч бас хотжиж, зохион байгуулалт сайжирч байгаагийн нэг хэлбэр. Гэтэл өнгөрсөн жилийн наадмаар яалаа даа. Наадмын дараа хог цэвэрлэсэн чинь хоёр оронтой тоонд багтахаар их хог гараа биз дээ. Нийслэлээс багагvй хөрөнгө гаргаж байж ачуулсан санагдаж байна. Хvмvvс ч дураараа хог хаяж, энд тэнд “морь харж” байсан нь ойлгомжтой. Иймхэн ялгаанаас л иргэд хотжиж, нийслэлээ хайрлах сэтгэлтэй болж байгааг харж болох юм. За зөвхөн наадмын жишээ ч vvнийг харуулаад байгаа юм биш. Хvмvvс гудамжаар явахдаа ч хогоо хаяж, хотоо бохирдуулах нь эрс багассан.
Туулын эрэгт амарч байгаа хvмvvс ч гэсэн хог тарьж, гялгар уут хийсгээд байхаа байж. Саяхан Туулын эрэг хавиар явахад амарч, зугаалж байгаа хvмvvс тэр хавийнхаа тамхины ишийг хvртэл тvvж байгааг хараад баярлах сэтгэл төрсөншvv. Нэг vеэ бодвол ихэнх хvмvvсийн ухамсар дээшилж, байгаль дэлхийгээ хайрлах, амьдарч байгаа орчиндоо өөриймсөг ханддаг болжээ.
Магадгvй хэдхэн жилийн дараа Улаанбаатар дэлхийн хамгийн цэвэрхэн хот болох ч юм бил vv. Бvр хотын иргэд хогоо хаях нь бvv хэл шvлсээ ч хаядаггvй болсон байна биз. Тийм болно гэдгийг өнөөдрийн хvмvvсийн хотоо хайрлах сэтгэл харуулж байна. Бид нvvдэлчин байж чадсан бас хотжиж чаддаг гэдгийг өөрсдөдөө, дэлхийд харуулах хэрэгтэй. Vvнийг нийслэлийн унаган, уугуул, суугуул иргэд хийж чадах байх аа. Бид хотжиж байна. Ухамсартай болж байна. Хотоо хайрлаж сурчээ. Энэ чинь улсын хөгжлөөс илvv зvйл. Бид бvгдээрээ л Улаанбаатар хотдоо хайртай, хогоо хогийн саванд хийчих ухамсартай хvмvvс. Тийм байгаагvй байж магадгvй. Гэхдээ одоо өөрчлөгдөж байна.
Н.Пунцагболд
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин
URL: