“Улаанбаатар палас”-ын хувьчлалыг эргэн сөхөх нь
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд урлаг уран сайхнаас эхлээд томоохон үзвэр үйлчилгээг явуулдаг хэдхэн том газрын тэргүүн магнайд байдаг “Улаанбаатар палас”-ийн хууль бус өмч хувьчлалын тухай дэлгэхээр зэхжээ. Чухам ямар учраас энэ объектын өмч хувьчлалын тухай дэлгэх гэсэн нь сонирхол татна. Үүнийг дэлгэх багийн бүрэлдэхүүнд хуульчид байгааг ч дурдав. Ямартай ч “Улаанбаатар палас” нь өнөөдрийн эрх баригчдын анхааралд орсон хэрэг.
Өнөөгийн эрх баригчид төрийн эрх барьж байх хугацаандаа улсын бүртгэлд байх өнгөтэй өөдтэй бүхнийг өмч хувьчлал нэрийн дор өөрийн болгож авсан билээ. Харин энэ удаад хувьчлаад авчих зүйл тун ховор үлдсэн хэрэг байх. Тиймээс л бусдын хувьчилж авсан объектыг эрх мэдэл, шүүх хяналтын байгууллагаар далайлгаж авах гэсэн санаархал байхыг үгүйсгэх арга алга. Учир нь аливаа хувьчлал яв цав хуулийн шугамаар явсан нь юу л бол. Тэгэхээр “Улаанбаатар палас”-ын хувьчлалд ямар нэгэн хэмжээнд хууль зөрчсөн зүйл байгааг олоод харчихсан байх.
“Улаанбаатар палас”-ыг хувьчилж ахуй цагт Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Долгормаа гэдэг хүн гардан гүйцэтгэсэн юм билээ.
Өнөөдрийн эрх баригчид нэгэнт хүний хувьчилж авсан зүйлд шунаж байхаар эрх зүйн хувьд авчих хэд хэдэн газрууд байгаа шүү дээ. Гэтэл иймхэн зүйлд шунаж байгаа нь бүр нэг улайрсны шинж.
Уг нь эрх баригчид маань “Улаанбаатар төмөр зам”-ын харъяа газруудыг Төрийн өмчийн хорооны мэдэлд шүлжүүлээд авсан. Тодруулбал, Төмөр замын харъяанд байсан эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд бүгдийг нь байгууллагынх нь харъяанаас гаргаж, Төрийн өмчийн хорооны мэдэлд хүргүүлсэн юм. Ингээд тус байгууламжуудыг мөн л хувьчлал нэрийн дор өөрсдөө авах гэж байтал Оросын талтай тохиролцоонд хүрч чадаагүй гэдгийг эх сурвалж хэлсэн. Ийнхүү тэдний явуулж буй хувьчлал нэрийн доорхи ажиллагаанд саад учирсан учраас шүүх эрх мэдлээр далайлган “Улаанбаатар палас”-ыг авах гэсэн хэрэг юм болов уу.
unen.mn
URL: