“Эрдэнэс-Тавантолгой” 854 тэрбум төгрөгийн өртэй

Гэвч өнөөдрийг хүртэл бүрэн хийгдэж дуусаагүй байна. Мөн Засгийн газрын 2013 оны дөрөвдүгээр сарын 06-нд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн ТУЗ-ийн гишүүний цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтоожээ. Гэтэл ТУЗ-ийн дарга зургаа, гишүүд нь 1.8 сая төгрөгийн цалин, урамшуулал авсаар иржээ. 2014 оны хагас жилийн байдлаар ТУЗ-ийн гишүүдийн цалин, шагнал урамшуулалд 170.8, томилолтод 25.8 сая, бичиг хэрэгт 346.9 мянга, бусад зардалд гурван сая төгрөг нийт 199.9 сая төгрөгийг зарцуулсан байна. “Эрдэнэс Тавантолгой”, “Говь Повер” компани хоорондын гэрээг хүчингүй болгосноор гаалийн хяналтын бүсийн талбай, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон бусад хөрөнгийг “Эрдэнэс-Тавантолгой”-д шил-жүүлж төлбөрт нь 4.7 тэрбум төгрөг төлсөн нь хуулийн хүрээнд явагдсан эсэх нь эргэлзээтэй байна” гэлээ.
Үүний дараа С.Бямбацогт “Компани өнгөрсөн онуудад ямар хэмжээний нүүрс экспортлов. Авсан зээлийг оруулан тооцвол өнөөдөр хэдий хэмжээний өртэй байна вэ” гэж асуухад Я.Батсуурь захирал “Хөгжлийн банкнаас 250 сая ам.долларын зээлтэй, “Чалько”-д хүүтэйгээ нийлээд 130 сая ам.долларын өртэй. Мөн “ХААН” банкинд 20 сая ам.долларын өртэй байгаа. 2014 оны хувьд нийт 5.7 сая тонн нүүрс олборлосон” хэмээн хариуллаа. Тэгэхэд Аудитын газрын дарга А.Зангад “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2014 оны гуравдугаар улирлын тайлангаар 854 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан” гэлээ.
Л.Төр /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/
URL: http://www.fact.mn/204725.html