Шинзо Абе “Хэзээ ч өршөөхгүй”

1714050_20150127075358.gif

“Террорист” бүлэглэлийн босогчидод барьцаалагдсан японы хоёр дахь иргэн Кэнзи Готог цаазаар авсан явдалд япон төдийгүй дэлхий гашуудаж байна. Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе энэ явдлыг хэзээ ч өршөөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Лалын улс орнууд болон террорист бүлэглэлүүд япон улстай дайн зарласан мэдэгдэл хийсэн гэхэд болно. Террористууд Кэнзи Готог цаазаар авч байгаа бичлэгээ интернетэд тавьсан байсан.

Дүрс бичлэгт Кэнзи Готог өвдөг сөгдүүлж, нүүрээ халхалсан хар хувцастай, хутга барьсан хүн хамсаатнуудынхаа үхэлд Японы Засгийн газрыг буруутгажээ. Тэрээр “Та нарын бодлогогүй шийдвэрийн улмаас энэ хутга Кэнзи төдийгүй бидний гар хүрч чадах танай бусад хүмүүсийг бүгдийг хөнөөх болно. Япон улсын хувьд хар дарсан зүүд эхэлж байна” гэж хэлжээ.

Дүрс бичлэг жинхэнэ болохыг Японы эрх баригчдын төлөөлөгчид нотолжээ. Энэхүү дүрс бичлэг интернэтэд тавигдсаны дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абе “Бид хэзээ ч өршөөхгүй” хэмээн мэдэгдсэнийг CNN мэдээлэв.


URL:

Нэр: Mod tolgoi Огноо: 2 February 2015

Xyn torolxtonii xogjliin yavtsad xamgiin adgiin amitad bolox xuvxai arabuudiig toryylsen,mtorsontei ni bygdiig gazartai tegshlexgyi bol delxiid zanalxiilseer l baix bolno.

Нэр: би монгол хүн Огноо: 2 February 2015

одоо яанаа

Сэтгэгдэл бичих