Хүчиндүүлсэн гэх залуу тохиролцоод унтсан байв
Бүгд найрамдах Солонгос улсын иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Монгол УлСын иргэнтэй хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, ДОХ өвчин халдаасан байж болзошгүй гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж үзээд хэрэгсэхгүй болгожээ.
Тодруулбал, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гэмт бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, шалгасан ч мөрдөн байцаалтын явцад солонгос, монгол хоёр залуу харилцан тохиролцсоны улмаас бэлгийн харилцаанд орсон байсан аж.
Түүнээс хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байдал илрээгүй гэнэ. Харин БЗДХ-ын Тандалт судалгааны албанаас эдгээр хоёр залууд шинжилгээ хийхэд БНСУ-ын иргэн нь ХДХВ-ын халдвартай болох нь батлагдаж, харин манай иргэнээс гурван удаагийн давтан шинжилгээ авахад ХДХВ-ын халдвар илрээгүй гэнэ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Tenegtej ogoh yuma. Ene hvmvvs