Өнөөдөр замын хөдөлгөөнд тэгш тоотой автомашин оролцоно
Сар шинийн баяр дөхөж хөл хөдөлгөөн ихэсч байгаа учир өнөөдрөөс эхлэн автомашиныг улсын дугаарын сүүлийн тоог тэгш, сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Нийслэл хотыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэн зах, худалдааны төвүүдийн ойролцоох замуудад түгжрэл ихээр үүсдэг тул дараах арга хэмжээг авахаар болжээ.
Хэрэв таны автомашины улсын дугаарын сүүлийн орон тоо тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр/01.31/, ирэх хоёрдугаар сарын 07, 14-ний “Бямба” гарагуудад хөдөлгөөнд оролцоно. Харин сондгойгоор төгссөн бол ирэх хоёрдугаар сарын 01, 08, 15-ны “Ням” гарагуудад хөдөлгөөнд оролцох боломжтой. Мөн дугаарын хязгаарлалт 10.00-20.00 цагийн хооронд хотын төвийн бүсүүдэд үйлчлэх юм.
URL: