Д.Арвин гишүүн Малайзын засгийн газрыг бут ниргэв

fe2ba33f5cdfcbe8greatӨчигдрийн чуулганаар Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж, баталсан юм. Энэ үеэр

УИХ-ын гишүүн Д.Арвин Малайз, Монгол улс хоёрын хооронд дахь дипломат харилцаанд сэв суулгахаар үг хэлж олныг алмайруулав.

УИХ-ын гишүүн Д.Арвин Элчин сайдаар томилогдсон хүмүүсийг боловсролтой, хүнлэг гэж ярьж байснаа гэнэт асч
“Малайзад суусан өмнөх элчин сайд их муу ажилласан шүү. Гадаад харилцааны яам Ш.Алтантуяагийн аавийнх нь хүсэлтээр ажилласан болохоос биш ер нь элчин сайдууд муу ажилласан. Учир нь Малайзын Засгийн газар Монголын ард түмнээс уучлалт гуйгаагүй байгаа. Өөр орон байсан бол бараг байлдах байсан байх.

Хоёрын хоёр эмэгтэйн амийг авчихаад байхад бид нар энд гөлийчөөд сууж байгаа нь дэндүү хайхрамжгүй  байна. Тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд дандаа толгойг нь илээд тэдний талд байсан нь мэдрэгдэж байсан. Та нар төрөөс цалин авч байгаа. Тэгэхээр Малайзад суух элчин сайд очоод Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдийг үнэхээр цаазаар авч байна уу, үгүй юу гэдгийг мэдээд Монголын ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Хоёрдугаарт Монголын ард түмнээс уучлалт гуйлгах хэрэгтэй. Мэдээж бурхан шийтгээд Малайзын онгоцуудыг сүйрүүлээд бодийг нь хөтөлсөн. Би мэдэж байгаа юм. Гэхдээ Монголын ард түмэн зүгээр сууж болохгүй” гэв.

Түүний хэлсэн үг уг чанартаа үнэний ортой ч улс эх орноо төлөөлөөд төрийн өндөр албан тушаалд сууж буй хүний хувьд амнаасаа хаалттгүйгээр гаргасан тун болчимгүй явдал болов.


URL:

Нэр: Чс Огноо: 30 January 2015

тэнэг золиг

Нэр: санги Огноо: 1 February 2015

тавын таван хүн буудаж алах, тахилга шүтээнтэй уулсаа ухаж төнхдөг монголын авилгачдыг яагаад бут ниргэж сүйрүүлэхгүй байнааа аан арвин ажаа .Дайны тухай ухагдхуунд таны мэдлэг хүрэх үү юу вэ боловсрол нимгэн нимгэн гэхэд арай,,,, заза хэлэх үг алга даа . Дипломат ёсны хэлэх үг, төрийн хүний ааш тавьтар бодож тунгааж байгаа логик энэ тэр одоо хаана байна даа халтар авгай минь ийм хүмүүсийг бид сонгоогүй байлгүй дээ эд нар төрийн эрхийг үнэхээр хууль бусаар авчаад амныхаа зоргоор чалчиж суух болжээ яанаа таминь даанчиг яавдаа эзэн бурхан минь.

Сэтгэгдэл бичих