Реппер Цэцэ “Гэр бүлийн уншлагын танхим” байгууллаа

Реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд бага насны хүүхдүүдэд зориулсан ном унших хэсэг байгуулжээ. Тэрээр Мобиком корпорациас зарласан “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрт “Гэр бүлийн номын сан” байгуулах төслөөр оролцож байсан. Харин тус аянд жүжүигчин И.Одончимэг “Улаан чулуутын хогийн цэг дээр сургууль байгуулах төслөөрөө шалгарч байсан юм. Харин Цэцэ саяханы нэгэн нэвтрүүлэгт орохдоо “миний санаа ч нэг их дэмжигдээгүй гэхдээ би бууж өгөхгүй бодсон зүйлээ хийж заавал номын сан байгуулна” гэж хэлж байсан юм.

Харин өнөөдөр түүний ажил биелэлээ олж Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санг “Гэр бүлийн уншлагын танхим”-тай болгож тохижуулж нээлтээ хийжээ. Энэ танхимд Хүүхэд багачууд ээж, аавын хамт ирж ном унших, уншуулах боломжтой. Цэцээ уг төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд “Ном ба Ирээдүй” хандивын тоглолтыг зохион байгуулж байсан юм. Мөн Мобиком корпораци Цэцээгийн төслийг дэмжин зургаан сая төгрөг олгосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих