“Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг 30 гаруй тэрбумыг улсад барагдуулах шийдвэрийг гаргалаа
35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн “Саусгоби сэндс” компанийн удирдлагуудыг шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд гурав дахь өдрөө үргэлжлээд өнөөдөр дууслаа. Шүүх хурлаар тус компанийн захирал Жастин Капла болон хоёр ажилтанд 3.5 жилийн жирийн дэглэмтэй хорих ял ногдуулжээ. Мөн шүүхээс тэднийг 30 гаруй тэрбумыг улсад нөхөн барагдуулах шийдвэрийг гаргасан байна.
Тус компанийн захирал Жастин Капла хоёр ажилтныхаа хамт 35 тэрбум төгрөгийн татвараас санаатайгаар зайлсхийсэн байж болзошгүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2-т зааснаар буруутган шүүсэн юм. Хуралд хохирогчоор Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаяр, Б.Цолмонтуяа нар оролцсон.
Тус компанийн үл хөдлөх хөрөнгө болон Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжлэн, “Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг гадагш явахыг хориглоод байгаа.
Хэргийг сануулбал, Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Тодруулбал, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзжээ.
Б.Золбоо /Uls.MN/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хүрзийг экскэватор гэж бодъё тэгвэл хэдэн хүрз зээлээр авч орж ирчихээд өөрөө ч хүрздэхгүй нэг ядуу монголд сохор зоос өгч хүрздүүлээд хэдэн тэрэг алт аваад гарч байгаа порцессийг л гадаадын хөрөнгө оруулалт гээд байна үнэндээ арабын шейх газрын тос өрөмдөх эрхийг гадныханд маш өндөр үнээр хэдэн цооног өрөмдөх эрх өгдөг харин газрын тос гараад ирвэл шейх минийх гээд бүх газрын тосоо өөрөө авч зараад өрөмдсөн баагийд сохор зоос өгдөг. хэр тааруу бас нэг их гомдох хэмжээний биш мөнгө өгнө. тэрийгээ роялти буюу эзний хишиг хэмээн нэрлэдэг .харин манай бүх газар нутаг эзэнгүй тиймээс хэн нэгэн алтан ургийн хүнийг сонгож хаан болгож үндсэн хуулиа өөрчилье.Угсаа залгасан хаантай байна гэдэг дөрвөн жилийн хаанчлалаас зарчмын ялгаатай .Одоо монголын ерөнхийлөгч дөрвөн жил улаан цайм нүдэн дээр луйвар хийж улсыг самарч хаяад бууж байна . Цөөн хүнтэй ч сайхан амьдардаг улсууд дандаа хаант эмирт хатан хаант улсууд байдаг бидний жишээ авах дуртай норвеги дани катар люксенбург гээд л том улсууд гэвэл эмират япон англи австрали канад ч тэр бүгд хаантай чи нэг хүрз аваад тэдний газар нутгийг очоод ухаадхъя гээд очдоо чиний хүрз хичнээн үнэтэй байсан ч тэдний ганц хүрз шорооны үнэнд хүрэхгүй булай болно тэхээр чи тэдний газрыг ухаж чадахгүй гэсэн үг саусгоби бол монголыг эзгүй малнууд гэдгийг мэдээд дураараа аашлахдаа арай хэтрүүлцэн хэд нь юм авилгаа арай бага өгцөн гарууд л ингэж байгаа штээ