Цөмийн энергийн асуудал дэд сайдуудаас чухал уу?
Хууль баталчихаад баталсан хуулиа дагаж мөрдөх, зөрчихгүй байх нь УИХ, Засгийн газарт ч хамаатай байх учиртай. Гэтэл батлагдсан хууль болон бодлого нь өнөөдөр хүчинтэй байхад хуулийг гууль болтол нь дэвсэлж буй УИХ, Засгийн газрын шийдвэр хууль мэддэг нэгнийх нь нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байна.
Цөмийн энергийн салбарын бодлого чиглэлийг зөв хөгжүүлж чадвал энэ салбараас цаашид гарах үр өгөөжийг хэн ч бодолцож үзсэнгүй. Өнгөрсөн хугацаанд бодлого шийдвэр гаргагчдын толгойд зөвхөн албан тушаалын амбиц, суудал хуваах үйл явц л өрнөлөө. Цөмийн энергийн салбарын хөгжлийн замыг нь үр ашигтайгаар чиглүүлэн залж чадвал хөгжлийн шинэ гарц байж болох талаар бодохын оронд гишүүд дэд сайдуудын суудлын төлөө улайрч юу нь улс оронд илүү хэрэгтэй вэ гэдгийг бололцохгүйгээр шийдвэр гаргалаа.
Угтаа бол Цөмийн Энергийн хууль, бодлого нь өнөөг хүртэл хүчинтэй байсаар байгаа. Энэ алдаагаа засах хэрэгтэй. Энэ үндсэн хуулийн зөрчил болж байгааг гишүүд анхаарч хуулийг буцаах нь зүйтэй юм.
УИХ хууль баталсаар, маргааш нь баталсан хуулиа дэвсэлсээр..
URL: