Ч.Сайханбилэг: Популизм бол хуурамч хайр л гэсэн үг
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” ярилцлагын цагт ярилцлага өглөө.
-Таньтай ярилцлага хийх тухай мэдээлэл нэг өдрийн өмнө гарсан. Тэгээд өнөөдрийг хүртэл хүлээж байхад манай телевизийн утас руу, миний утас руу маш олон хүн залгалаа. Асуултуудаа хэлж байна. Би өөрөө бас асуултаа ч бэлтгэлээ. Ерөнхийдөө маш их хүлээлт байсан бололтой?
-Өнөөдөр их сайхан билэг, дэмбэрэлтэй өдөр байна. Сайхан билэг, дэмбэрэлтэй гэдэг нь Ерөнхий сайдын, эсвэл Дэмбэрэл гишүүний нэр биш л дээ. Яагаад гэхээр өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлснийг албан ёсоор зарлалаа. Нэгдүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймагт өглөө 8:00 цагт гурван сая дахь иргэн маань мэндэлсэн. Бид өнөөдрөөс эхлэн 3 саяулаа гэж тоологдох гэж байна. Би Ерөнхий сайдын хувьд анхны ярилцлагаа таньд өгөх гээд өнөөдөр энд ирсэндээ их бэлгэшээж байгаа.
-Тэгэхээр, олон асуулт байгаа учраас шууд ярилцлагадаа оръё. Төсөв батлагдсаны дараа үе үеийн Ерөнхий сайд нар ярилцлагад орж, энэ төсвөөр юу хийж чадах вэ гэдгээ ярьдаг уламжлалтай. Бас Ерөнхий сайд бүр тухайн жилийн төсвөө тодорхойлдог. Таны хувьд сая батлагдсан төсвийг хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Би энэ төсөвт ямар нэгэн тодорхойлолт өгье гэж бодож байгаагүй. Гэхдээ таны асууснаар яг тодорхойл гэвэл би “Боломжийн” гэж хэлнэ. Яагаад гэвэл би УИХ-ын чуулганд үг хэлэхдээ хэцүү, хүнд шийдвэрүүд гарна, үүнийхээ дагуу төсвөө оруулж ирнэ гэдгээ хэлсэн. Мэдээж миний хүсэж байсан бүх зүйл биелэгдээгүй. Гэхдээ нэлээд хувь нь биелэгдсэн. Дотор нь ялгаад хэлбэл, ямар ч байсан бид эдийн засаг хүнд байна шүү гэдгээ нийгэмд хүргэж чадсан. Эдийн засаг хүнд байгаа нь айл өрх бүр, хүн болгонд мэдэгдэж, очих нь байна шүү гэдгээ хүргэсэн. Эхийн мөнгө, хүүхдийн мөнгө гээд л. Дараагийн нэг зүйл бас манай УИХ нэлээд сайн ажиллаж, Засгийн газраа дэмжиж өгсөн. Ер нь бол төсвөөр илэрхийлсэн бас нэг зүйл нь юу гэхээр энэ засаг юм хэлэх юм бол тэрийгээ хийх юм байна. Тэрнийхээ төлөө явах юм байна, тэр хэлснийгээ яг бариад ороод ирэх юм байна гэдгийг харуулж чадлаа.
ОУВС, Дэлхийн банк ч хэлдэг, улстөрчид ч Засгийн газар Хөгжлийн банкныхаа зардлыг төсөвтөө оруулж, нэг төсөвтэй болооч гэж шахдаг. Энэ зүйлээ бас хийж чадсан. Дээрээс нь бүх шинэ объектуудаа зогсоосон. Жилийн жилд баахан өөрсдийнхөө хүслийг жагсаадагаа болилоо. Хэмнэлт, таналтаа дээрээсээ эхэл гэдэг зүйл байсан. Бид үүнтэй санал нийлж, яам, агентлагуудынхаа 15 хувийг цомхотгох, зардал хэмнэх асуудлаа шийдсэн. Их хурлын гишүүд ч бас Засгийн газрын энэ гаргаж ирсэн санаачилгыг дэмжиж, өөрсдийнхөө зардлыг танаж, хаслаа. Дээрээс нь 80 байгууллагыг 25 болгож цөөлөх, цомхотгох, нэгтгэх, аж ахуйн тооцоонд шилжүүлэх энэ бүх асуудлыг шийдэж чадсан.
Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалингаа авдаг байсан. Ингэхдээ хамгийн сүүлийн жилийн хамгийн өндөр цалингаа 40 хувиар нэмэгдүүлээд, тэрийгээ 36-аар үржүүлээд авдаг байсан. Сүүлийн 40 хувиар нэмэгдүүлдгийг нь больсон. Дээр нь ажилласан жилтэй нь хамааруулдаг шинэ тогтолцоо руугаа шилжиж чадсан. Шинжлэх ухааны академийн олон хүрээлэнгүүдээ янзаллаа. Дүрэмт хувцсанд мөнгө зардаг. Тэгвэл дүрэмт хувцас заавал өмсөх шаардлагагүй байгууллагуудаа цэгцэллээ. Манай оюутнууд мундаг байсан. Оюутан хүн өөрөө нийгмийн хөдөлгөгч хүч, шинэ үзэл санааг тээж явдаг гэдгээрээ Засгийн газрын гаргаж буй санал, санаачилгыг дэмжсэн. Ингээд зөвхөн сайн сурдагууд нь оюутныхаа цалинг авдаг байж болно гээд, энэ бас дэмжигдсэн.
Тэгэхээр өнөөдөр орой ярилцлага өгч байгаагийн хувьд оюутнууд, оюутны холбоондоо бас баярлалаа гэж хэлэхийг хүсч байгаа юм. Ийм зүйлүүд байгаа учраас төсөв бас муу болчихлоо гэж хэлэхэд хэцүү. Тийм учраас “Боломжийн” төсөв болчихлоо л гэж хэлэх гэж байгаа юм.
-Нэвтрүүлгийн хэнд над руу маш олон хүн утасдсан гэдгийг хэлсэн. Тэгэхээр цалинтай холбоотой асуудал маш их бухимдал төрүүлж байна. Бүгд цалингийн зээлтэй, аргаа бараад нягтлангуудаараа банкны эдийн засагч руу яриулаад л гэж байгаа юм. Цалинг нэмэгдүүлэх асуудал одоо ч гэсэн хүлээлт үүсгэсээр л байна шүү дээ?
-Цалин, тэтгэвэр нэмэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Үйлдвэрчний эвлэл тэр шаардлагуудыг тавьж байгаа юу, тавьж байгаа. Гэхдээ бид цалин нэмэх боломжтой байхад нэмэхгүй сууж байгаа Ерөнхий сайдыг “ухаантай хүн үү, үгүй юу” гэж асуувал хэн ч эргэлзэхээргүй, хариултыг нь өгнө шүү дээ. Бидэнд бодит байдал дээр өнөөдөр цалин нэмэх мөнгө алга. Тийм учраас цалинг яаж нэмэх вэ. Яаж асуудлыг шийдэх гэдэг нь Засгийн газрын толгойны өвчин болж байгаа.
Цалинг нэмэх тал дээр үйлдвэрчин жагсаал хийгээд л, 60 хувиар нэмье гэсэн л дээ. Гэхдээ бид одоо нэг зүйлийг хамтдаа ойлгож авах хэрэгтэй байгаа юм. Эдийн засгийн тоонуудаа харвал ямар нэгэн байдлаар мөнгө, цалин нэмэх боломж үнэхээр алга байна. Тийм учраас үйлдвэрчинд бид учраа хэлсэн. 60 хувь нэмэх ямар ч боломжгүй. Тэгээд үнэхээр шаардлагатай зарим нэг зүйл дээр Засгийн газар Их хуралтайгаа ярьж байгаад, хөрөнгө дайчилъя гээд зохицуулалт хийсэн. Тэгэхээр 2015 онд үүнээс илүү ямар ч боломж алга.Талбай дээр гарч жагсаад, мөнгө нь нэмэгдчихдэг бол өдөр болгон л жагсаж болно.Гэхдээ бодит үнэн байдал маань ийм л байна.
-За цалин нэмдэггүй байж. Тэгвэл өнөөдөр Монгол Улсынхаа төлөө хийдгээ хийж, үр хүүхдээ төрүүлж өсгөсөн одонтой ээжүүдийнхээ мөнгийг яагаад хасах гэж оролдов гэдэг асуудал иргэдийн хувьд их л бухимдал дагууллаа. Халамжийг хасч, таналаа гэхэд заавал эхчүүд, хүүхдүүдийн мөнгө рүү орох шаардлагатай байсан гэж үү?
-Манай өнөөдрийн төсвийг аваад үзэхэд төсвийн бүтэц дотроо өөрөө цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд нийт төсвийн 62 хувь болчихдог. Дээрээс нь урсгал зардлуудаа нэмнэ. Тэр нь 19 хувь байгаа юм. Энэ хоёрыг нэмэхээр хэчнээн өндөр тоо гарах билээ. Хөрөнгө оруулалтдаа мөнгө зарцууллаа гэхэд долоохон хувь. Тэгэхээр одоо бид халамжийн эдийн засгаасаа бүтээгч эдийн засаг руу шилжих зайлшгүй шаардлага гарч ирж байна.
Алдарт эхчүүдийн хувьд олон хүүхэдтэй эхийн хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрэх хүртэл төр харж үзье. Бага хүүхэд нь 18 нас хүрчихсэн, эсвэл цаашлаад 30, 40 хүрчихсэн бол одоо хүүхдүүд нь ээждээ төрөөс өгдөг 100 мянга, эсвэл 200 мянган төгрөгийг өгдөг болчихъё л гэсэн. Айлын дөрөв, таван хүүхдийн нэг нь сайн явахад ээжийгээ аваад явчихна даа.Нэг ийм тогтолцоонд оръё гэдэг асуудлыг л хөндсөн юм. Хүүхдийн мөнгөний асуудал ч бас ялгаагүй. Аав ээж хоёр нь хоёулаа ажил хийдэг, хувьдаа орон сууцтай, машинтай айл хүүхдийн мөнгө яг хэрэгтэй байгаа аав, ээж хоёртой зэрэгцэж, мөнгө авдагаа больё л гэсэн. Тийм учраас нийгмийнхээ айл өрхүүдээ 20 бүлэгт хуваагаад, хамгийн дээд талын 5 бүлэгт нь хүүхдийн мөнгөө тэвччихье. Яг хэрэгцээтэй байгаа 1-15 хүртэлх бүлгийн айл өрхүүддээ хүүхдийн мөнгө өгөөд явъя л гэсэн.
Тэгэнгүүт манайхан чинь хүүхдийн мөнгө энэ тэр гээд л бөөн асуудал яриад эхэлж байгаа юм. Бид ийм байдлаар бүтэн халамжийн тогтолцоотой төсөв хийдгээ болих ёстой. Ерөнхий сайдын хувьд үүнийгээ дутуу тайлбарласан байж болно. Засаг энэ ажлаа ард түмэндээ, хүмүүстээ хүргэх асуудлаа бас дутуу хүргэсэн байж болно. Тийм учраас энэ жилдээ ямар ч байсан хүүхдүүддээ болон алдарт эхчүүддээ нэг жилийн хугацаанд мөнгийг нь өгөөд явахаар болсон.
Ер нь бол сая энд тэнд мундаг хуралдаанууд гарлаа. Нэгдүгээрт, алдарт эхийн одонг 18 наснаас дээш хүртэл болих гэж байгаа бүтэн болих гэж байгаа гэж мушгиж байгаа. Хүүхдийн мөнгийг зөвхөн хэрэгтэй айлуудад нь өгнө гэхээр бүтэн болих гэж байна гээд л мушгисан. Хүмүүст, эхчүүд, хүүхдүүдэд хайртай олон хүн гарч ирлээ. Тэгээд төлөөлөлтэй нь уулзаад л, би бараг уулзаж байгаа уулзалтыг нь харахаар дагаж уйлмаар, уярмаар санагдахаар. Тийм сайхан боломжийг мэдээж ашиглах л байх. Яагаад гэхээр энэ оноо нэмэх учраас.
Гэхдээ энэ хямрал, хүндрэлийн үед бид байшингаа сууриас нь зөв тавихгүй бол болохгүй гэдгийг ойлгоцгооё. Би Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэдгээсээ гадна Монгол Улсын иргэн Ч.Сайханбилэг. Эсвэл нэг хүний хань, хүүхдүүдийн аав Ч.Сайханбилэг. Хямрал хэн нэгэн хүнийг тойрохгүй. Хямрал бүгдийг, бүх айл өрхөд л хамаатай. Тэгэхээр энэ зүйлүүдээ бүгд хараад, ямар нэгэн улстөржилт хийхгүй, хүний зовлон, амьдралаар нь тоглолт хийлгүйгээр энэ асуудлынхаа нэг талд очих цаг ирчихсэн байгаа. 2015 онд болдоггүй юм гэхэд ирэх жил, тэрний дараагийн жил энэ асуудлуудаа цэгцлэхээс өөр арга байхгүй. Гэхдээ бид сая энэ тал дээр бас ч гэж урагшаагаа том алхсан гэдгийг би “боломжийн” гэдэг үгээрээ хэлсэн.
-Таны асуудлаа ойлголцъё гээд байгаа учирлал гэх юм уу даа. Энэ учирлалын талаар дараа нь асууна. Гэхдээ би сая гадаадад томилолтоор явж байгаад сайн сонсож чадсангүй. Приус машинтай холбоотой мэдээллийн талаар л асуух гээд байна. Яг юу болсон юм бэ?
-Приус машин, ер нь машины татвараа эргэж харах уу, үгүй юу гэдэг асуудал. Гэхдээ энэ эргээд орон нутгийн төсөвтөө орно шүү дээ. Улаанбаатар хотын татвар гэхэд Улаанбаатартаа л үлдэнэ. Эндээс төвлөрсөн төсөв дээр ямар нэг орлого олно гэдэг зорилгыг Сангийн яам, Засгийн газар агуулаагүй. Аймаг, орон нутагт бас л тэр татвар нь орон нутгийнхаа төсөвт ороод явна. Орон нутгийнхаа зам, бусад хөрөнгө оруулалтдаа орно.
Би бас яаж үүнийг хүмүүстээ ойлгуулах вэ гээд бодлоо. Приус машины хувьд хамгийн муудаа 4, 5 сая төгрөг, цаашлаад дундаж нь 6-7 сая төгрөг байгаа. Бүр сайжирвал 20, 30 дугаар загвар нь 16 сая гэх зэргээр. Тэгэхээр хөлбөмбөгийн багууд хөлбөмбөгчин худалдаж авлаа гэдэг мэдээллийг бид их сонсдог. Жишээ нь Роналдог 80 сая доллараар, Бэйлийг 85 сая доллараар авлаа гэх ч юм уу. Тэр баг ингэж худалдаж авахдаа энэ нөхрийн багт нь мөнгө төлөхөөс гадна дахиад сарынх нь цалинг өгнө. Тийм учраас нэмээд 10, 15 сая доллар төлнө гэж хүн боддог шүү дээ. Тэрэнтэй адилхан машин авч байгаа хүмүүс байна. Бензин, автомашины зогсоол, гражинд зардал гарна.
Хотын төв хэсгээр явахад яваандаа мөнгө төлдөг болно гэх зэргээр, яваандаа тийм зүйл рүү бид орох л байх. Тэгэхээр машин авч байгаа хүн дараа нь маш олон зардал гарна гэдгээ мэдэж авах ёстой. Тэгээд 10-аад сая төгрөгөөр машин авч байгаа хүмүүсийн өнөөдөр төлж байгаа 30 мянган төгрөг нь 100 мянга руу дөхөх юм байна гэдэг асуудал. Энэ асуудлаа бас бид хаана, хаанаа ойлголцчих л ёстой.
Тэгэхэд манайхан зөрж юу ярьж байна вэ гэхээр “Приус чинь ядуучуудын машин шүү дээ. Яагаад та нар татвар нэмж байгаа юм” гэсэн. Приус машин хилээр орохдоо онцгой татвар төлдөггүй. Олон улсын жишгээр “Ядуучуудын машин” гэдэг ойлголт байхгүй. Машинтай хүнийг бас боломжийн амьдралтай хүн л гэж боддог. Одоо манайхан бас, айл өрх болгон л бараг машинтай болчихсон. Гэхдээ дахиад л манайхан нийгмээ хараад, хүмүүсийнхээ санаа оноог хараад приус машин дээр нэмэх гэж байсан татвараа болиод, хуучнаар нь үлдээсэн.
Гэхдээ иймэрхүү зүйлүүд дээр одоо эмоци дарагдсан учраас дахиад нэг нийгмээрээ хэлэлцүүлэг хийе. Ер нь бид ингээд явах нь зөв юм уу, үгүй юм уу гээд. Тэгэхээр огт мөнгө төлөхгүйгээр машин унадаг, замаар явдаг энэ асуудлууд маань яваандаа нийгмийнхээ мөн чанарыг дагаад байхгүй болох байх.
-Одоо учирлал руугаа оръё. Би таны ярилцлагуудыг уншиж байсан чинь 2011 онд АН-ын бүлгийн дарга байхдаа сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлага дээр утга учир муутай популизм улсын хөгжлийг яаж хойш татаж байсан тухай тэр үед л ярьж байсан юм билээ. Өнөөдөр харин ямар ч байсан популизм хийх, утгагүй яриа гэдгийг ойлгодог болчихож. Гэхдээ л бас популизм байсаар байна. Та сүүлийн хоёр сард энэ асуудлыг биеэрээ яаж мэдрэв?
-Популизм гээд ирэхээр би хэн нэгэн хувь хүний тухай ярихгүй байгаа. Мөн чанар, зарчмын тухай ярьж байгаа. Хоёрдугаарт, манай Мөнхбаясгалан гэх зэрэг олон сэтгүүлч америк явсан. Тэнд Детройт хотод очсон. Тэнд сэлэм эргүүлдэг нөхөр баахан популизм ярьсаар байгаад л хотын мээр болоод гараад ирсэн гэж байгаа. Тэгэхэд тэр хот өнөөдөр “Сүнстэй хот” гэдэг нэр аваад л явж байна. Бүх байшин, барилга, эдийн засаг нь дампуурчихсан. Бид ийм юмны өр төлбөрийг, бусад улсуудын жишээ байсаар байхад, яагаад заавал биеэрээ амсаж, туулах гээд байгаа юм.
Би популизмыг гадуураа гялгар цаастай, хортой чихэр шиг л хардаг. Хуурамч хайр. Тухайн хүмүүс алга ташаад л, тэрэндээ өөрөө баясаад л, болж байна гээд. Гэхдээ тэр нь маргааш бидний үр хүүхдүүдийн ирээдүйг хулгайлаад аваад явж байдаг. Тэр нь маргааш монгол орны ирээдүйг хулгайлж байдаг, ийм муухай, хортой чихэр гэдгийг ойлгох ёстой.Популизм болгон өртөгтэй, төлбөртэй.
Сая алдарт эх, хүүхдүүд дээр популизм хийлээ. Асуудлаа шийдүүллээ. Бид нөгөө талд нь ямар өртөг төлж байна вэ гэхээр энэ жил дэлхий даяар бензиний үнэ унаж байхад манай бензиний үнэ дагаад унах байсан. Гэтэл бид тэрэн дээр бид татвар тавиад, татвараар авсан мөнгөө халамжиндаа аваачиж зарцуулахаас өөр аргагүй болж байгаа. Энэ бол популизмын өртөг, үнэ. Энэ бол хайр биш. Энэ бол асуудал шийдэж байгаа хэлбэр өөрөө биш юм.
-Алдарт эх гэснээс та Засгийн газар хүн болгонд таалагдахгүй олон шийдвэр гаргана гэсэн. Гэтэл та одоо ингээд учирлаад л байж байна. Ер нь алга ташиж хүлээж авсан шийдвэр байгаа юм уу?
-20 мянгатын дэвсгэрт, эсвэл 100 долларын дэвсгэрт байвал хүн болгон алга таших л байх. Яагаад гэвэл таалагдах учраас. Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрийн хувьд 100 хувь алга ташуулах тохиолдол амьдралд их ховор.
Ерөнхий сайдаар томилогдоод хоёр сарын хугацаа өнгөрлөө. Хийсэн ажлаа яривал жишээ нь бид сүүлийн дөрвөн жилийн хугацаанд зогсонги байсан хайгуулаа сэргээж чадлаа. Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, уул уурхайнхан алга ташиж байгаа гэж бодож байна. Төсвийнхөө шинэчлэл рүү том алхам хийлээ. Учир мэддэг хүмүүс алга ташиж байгаа гэж горьдож байгаа. Гацууртын том ордыг хөдөлгөхөөр болж, сая УИХ-аас шийдвэр гарлаа. Дахиад л хөрөнгө оруулагчид руу тодорхой мессеж, дохио очиж байгаа байх. Тэр хүмүүс бас алга ташиж байгаа байх гэж бодож байна. 106 лицензийн асуудлыг урт нэртэй хуульд хамрагдсанаас бусад бүгдийг нь шийдлээ. Бас л хөрөнгө оруулагчид алга ташиж байгаа болов уу.
Концесс, тусламжаар нэлээд олон сургууль барихаар шийдвэр гаргалаа. Хүүхдүүд алга ташиж байгаа болов уу. Гурван талт хэлэлцээрээ хийгээд, үйлдвэрчний эвлэлтэй учраа олчихлоо. Өдөр болгон талбай дээр жагсаал болоод байхгүй, тайван амгалан байдлыг хүсэж байгаа иргэд алга ташиж байгаа байх. Тавантолгойн хэлэлцээрүүд эхлээд явж байна. Олон жил зогссон зүйл хөдлөх нь дээ гээд, бас тодорхой хэмжээний хүмүүс алга ташиж байгаа байх. Өрийн таазынхаа асуудлыг бид тодорхой хэмжээгээр шийдчихлээ. Олон жил гацсан энэ асуудал нэг тийшээгээ хөдөлж байна. Мянганы сорилын сангийнхаа хоёрдугаар гэрээг эхэллээ. Монгол Улсад нэлээд том хэмжээний хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Японтой EPA буюу эдийн засгийн хамтын ажиллагааны том гэрээг шийдэж чадлаа. Олон хөрөнгө оруулагчид, үйлдвэр эрхлэгчид, монголчууд алга таших болов уу гэж бодож байгаа.
Шатахууны хөтөлбөрөө Монголбанкны санхүүжилттэй тусгай хөтөлбөрөөсөө гаргаад авчихлаа. Одоо шатахууны салбар өөрөө өөрийгөө аваад явах боломжтой болсон. Бас л тодорхой хүмүүс алга ташиж байгаа. Тэгэхээр алга ташиж байгаа шийдвэр байна уу гэвэл, тодорхой хүмүүс дээр зорьж очиж байгаа, нурууг нь амраасан, ачаанаас нь үүрэлцсэн шийдвэрүүдийг өнгөрсөн хоёр сарын хугацаанд хийж чадлаа л гэж хэлнэ.
-Та сая сургуулиудын тухай ярьсан. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар Хятадын буцалтгүй тусламжаар 21 сургууль барихаар болсон. Яагаад ингэж шийдэх болов. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд энэ шийдвэрийг та юу гэж тайлбарлах вэ?
-Төсөв дээр долоохон хувийн хөрөнгө оруулалт байна. Бид шинэ юм эхэлж чадахгүй байгаа. Хүүхдүүд гурав, дөрвөн ээлжээр хичээллэж байна. Бага насны хүүхдүүд орой гэртээ харихаасаа айж, орой харанхуй гудамжаар алхаж байна. Тэгэхээр эхний ээлжинд гурав, дөрвөн ээлжээр хичээллэж байгаа энэ сургуулиудын асуудлыг бид шийдэхгүй бол болохгүй. 21 сургууль тэр зорилгоор хийгдэж байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг маш яаралтай хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж, буцалтгүй тусламжаар ч юм уу хийх ёстой. Бидэнд хоёр буцалтгүй тусламжийн багц байсан. Эхнийхээр нь бид сургуулиа шийдэж байгаа. Яахав, эхний ээлжинд ихэвчлэн нийслэл дэх сургуулиудын асуудал шийдэгдэхээр байгаа. Үүнээс гаднаЗасгийн газраас концессын гэрээгээр нэмж 72 бага сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдэж, Д.Эрдэнбат сайдад гэрээнд гарын үсэг зурах эрхийг өгсөн.
Тэгэхээр хаана бололцоо байна, тэр чиглэлийнхээ зүйлүүдийг Засгийн газар шийдээд явна.Тусламжийн нөгөө багцаар шийдэх гол асуудал бол газын үйлдвэр юм.Улаанбаатар хотын хувьд газын үйлдвэрийн сүлжээ байгуулах нь өртөг өндөртэй. Гэтэл газын үйлдвэр, сүлжээний асуудлыг шийдчихвэл утааг бууруулахад нэлээд том алхам болно. Энэ бол манай Засгийн газрын ойрын хугацаанд хийхээр зорьж байгаа бас нэг асуудал юм.
-Танай тэргүүлж байгаа Засгийн газар төрийн өмчийн хувьчлалынх бодлогыг нэлээд ярьж байна. Сүүлд болсон Засгийн газрын хуралдааны дараа та МИАТ, Драмын театрын хувьчлалыг та онцлоод байсан. Яагаад?
-Таны ярьсан салбараас гадна би нийгмийн салбарын хувьчлалыг их ярьж байгаа.Яагаад гэвэл, өнөөдөр жишээ нь Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг хар. Захирлыг нь томилоход төр оролцохгүй л байгаа. Тэнд өөрийн гэсэн удирдах зөвлөлтэй, асуудлуудаа өөрөө шийдээд явдаг болчихсон байна. Ийм зөв тогтолцоонд орчихсон байгаа. Яагаад МУИС, ШУТИС, Анагаах зэрэг сургууль маань ийм тогтолцоо руу орж болохгүй гэж. Яагаад улстөрчдөөс хамааралтай байх ёстой юм. Сургуулиуд, эмнэлгүүд байна. Эмнэлгийн захирал томилоход өнөөдөр юу болдог билээ.
Тэр захирал нь суулт зарлалаа, ажил хаялт хийнэ, хамт олон нь хүлээж авахгүй гээд л. Энэ бүх зүйлүүдээсээ төр өөрөө татгалзах ёстой. Тэнд удирдах зөвлөлүүдээ байгуулаад, бизнес, мэргэжлийн хүмүүс нь бүрдээд, захирлуудаа томилдог, хөрөнгө оруулалтаа өөрсдөө шийдээд явдаг байх ёстой. Ийм тогтолцоог нийгмийн салбарт нэвтрүүлье гэж байгаа юм. Нийгмийн салбарт компанийн удирдлагын тогтолцоог оруулж байгаа гэсэн үг. Энэ бол манай Засгийн газрын үлдэж байгаа хугацаандаа хийж, хэрэгжүүлэх хамгийн том ажил болно. Төрийн өмчийн хороо болон холбогдох бусад байгууллагуудыг шахаж байгаа. Асуудал нь удахгүй энэ хүрээндээ шийдэгдэнэ.
-Улс төрийн оролцоог үгүй болгох сонирхол нь улстөрчдөд өөрсдөд нь байгаа юм уу?
-Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрынхаа байр суурийг тайлбарлаж байна. Үүнийг хийх цаг нь болсон. Бид ойрын 20 гаруй жил ингэж л явлаа. Тэгээд их сургуулиуд хаана байна, эмнэлэг хаана байна. Мэдээж зөвхөн удирдлагын тогтолцоо, засаглалыг нь солиод асуудал шийдэгдэхгүй л дээ. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт хийгдэх энэ бүх өөрчлөлтүүдийг цогцоор нь авч үзэх асуудлыг Эрүүл мэндийн сайд ахлаад ажлаа эхэлсэн. Эмийн бүртгэлээсээ эхлээд л, цаашдаа засаглал, санхүүжилт, эмчилгээ, үйлчилгээ гээд асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө явна. Боловсролын салбарт бас энэ маягаар ажиллаад, асуудлуудаа шийдээд явах юм.
-Маш их ойлголцол хэрэгтэй юм байна даа?
-Гол нь манлайлал хэрэгтэй. Улстөрчид нь эргээд үүнийг хийх хүсэл эрмэлзэл байх ёстой. Тэгэхгүй бол шийдвэр гаргагчид, улстөрчид, Засгийн газар, яам нь үүнийг хийхийг хүсэхгүй бол энэ асуудал явахгүй л дээ.
-Таныг өнгөрсөн онд томилогдохоос өмнө бүх яам ажлаа хийхээ болилоо гэх шүүмжлэл баахан өрнөсөн. Дараа нь томилогдсоны дараа халаа, сэлгээнүүд хийгээд эхэллээ гээд л асуудал яригдах болсон. Ер нь нэг иймэрхүү тогтолцоо байна л даа. Засаг солигдох болгонд л халаа, сэлгээ хийдэг. Та томилогдсоноосоо хойш хэр их халаа сэлгээ хийчихэв?
-Засаг, засгийн хооронд тийм шүүмжлэлүүд явдаг. Дараа нь халаа сэлгээний асуудал байнга үүсдэг. Ялангуяа би түрүүн хэлсэн. Төсвийнхөө хүрээнд оруулаад яам, агентлагууд дахь орон тооны их өсөлтийг эхний ээлжинд барьж авъя. Тодорхой хэмжээгээр багасгая гээд 15 хувийн асуудлаа яам, тамгын газруудад хийсэн. Зөвхөн яам, Тамгын газрын төвшинд. Би бусад газрууд руу энэ асуудлыг оруулаагүй. Эдийн засаг хүнд байгаа үед энэ нь буруу болно. Тэр үеэр тодорхой хөдөлгөөн гарсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь бол одооЗасгийн газар энэ сардаа багтаагаад, хоёрдугаар сарын эхээр Их хуралд нэг том хуулийн төсөл өргөн барина. Энэ бол Төрийн албаны тухай хуулийн төсөл. Төрийн албаны тухай хуулийн төсөлд яг энэ асуудлаа оруулаад, хууль эрх зүйн орчноо шинэчлэн зохион байгуулчихсан байхад энэ асуудал шинэ шийдлийнхээ төвшинд гарах бололцоо нь гарна гэж харж байгаа.
-Халаа сэлгээний тухайд намууд Засагт гарах тоолонд мэргэжлийн бус хүмүүс ажил албанд томилогддог байдал байсаар л байна. Энэ ер нь хэзээ зогсох юм бэ. Та маш том зорилтууд тавьж байгаа. Энэ зорилтууд дотор энэ асуудал багтаж байгаа юу?
-Энэ оны хаврын чуулганаас эхлээд бид бас том асуудлууд ярина. Тэр дотор Үндсэн хуулийн асуудлыг ч яриад явчих бололцоо байгаа. Засаглалаа бэхжүүлэх, сонгодог парламентын тогтолцоо руу орох, хууль тогтоох, шүүх засаглалынхаа хэмжээ, хязгаарыг тогтоох гэх зэрэг. Энэ олон асуудлаа сууриар шийдэж чадвал таны хэлж байгаа асуудал цаашдаа гарахааргүй болно. Ямар ч байсан шийдэгдэх бололцоо нь гарах юм. Тэгэхээртөрийн алба нь төрийн албаараа, улс төрийн алба нь улс төрийн албаараа үлддэг. Улс төрийн алба доторх томилгоонууд нь багийнхаа зарчмаар явдаг гэх зэргээр асуудал нь шийдэгдээд эхэлбэл, өнөөдөр таны ярьж байгаа дутагдал, зөрчлүүд цаашдаа алга болох шинжиндээ орох юм.
-Хувийн хэвшлийнхний асуудал бас байна. Та Засгийн газрын тэргүүн болоод хувийн хэвшлээ дэмжинэ гэсэн. Гэхдээ хувийн хэвшлийнхэн энэ засаглалыг сайжруулахгүй бол ажил хийх нөхцөл огт алга гэдгийг олон жил хэлж байгаа?
-Бизнесийнхэнтэй нэлээд олон уулзалт хийсэн. Бид саяхан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиа УИХ-д өргөн барилаа. Бизнесийнхнээ ил тод болгох, бизнестээ шинээр нэлээд эрч хүчтэйгээр дахин орох тэр бололцоог нь энэ хуулиар олгох болов уу. Дээрээс нь зөвшөөрөл, хяналтын тухай хуулиуд байна.
Өнөөдөр зөвшөөрөл гэдэг нэртэй хориглолтын тухай хууль яваад байна. Бизнесийнхнийг хүсээгүй байхад нь очиж татвар авчихаад, баярлалаа гэж хэлэхгүй. Тэгээд өөрсдөө хүссэн үедээ очиж, элдэв янзын татварын акт тогтоогоод, торгууль, зөрчил гээд л, нэг ёсондоо битүү дарамтан дунд манай бизнесийнхэн амьдарч байна. Тэгэхээр энэ зүйлийг тавьж өгөх хэрэгтэй. Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын даргыг өрөөндөө дуудаад, энэ чиглэлийн юмнуудаа зогсоо, наад бизнесийнхнийхээ нурууг бага ч болов амраа гэдэг чиглэл өгсөн.
Гэхдээ нэгэнт тогтолцоо ажиллаж байхад энэ асуудал нь ерөөсөө шийдэгдэхгүй. Тийм учраас тусгай зөвшөөрөл олгож байгаа энэ асуудлаа Зөвшөөрлийн тухай хууль гаргаад шийдье гэж байгаа юм. Их хурал дээр энэ хууль хэлэлцэгдээд явж байна. Энэ бол бизнест ээлтэй, шинэ орчинг бий болгох, зөвшөөрөл хүнд суртлуудыг алга болгох ажлыг нэлээд нугална.
Хяналтын тухай хууль бас байна. Одоо мэргэжлийн хяналтынхны бүх хяналтуудыг яг нэгдсэн нэг шугаманд оруулах, шалгахын тулд шалгадаг бус, эрсдэл дээр суурилж шалгадаг шинэ тогтолцоо руу орно. Дээрээс нь Засгийн газар дээр хийж байгаа ажил юу гэхээр Шилэн дансны тухай хууль гарсан. Шилэн дансны тухай хуультайгаа хамт хяналт, шалгалтын хүрээнд явж байгаа бүх ажлуудыг мэдээлдэг цахим хуудас ажиллуулах гэж байгаа. Тэнд аль байгууллагад, хэн очиж шалгалт хийсэн. Ямар шалтгаанаар, тэгээд шалгалтын үр дүн хэрхэн гарсныг заавал мэдээлдэг. Нөгөө талаас компаниуд манай дээр ийм шалгалт ирлээ гээд мэдээлнэ. Тэгэхээр хэн, хаана очиж зөвшөөрөлгүй шалгаад байна вэ гэдэг асуудлыг бид хянадаг болно гэсэн үг. Тэгээд хяналтгүй, зөвшөөрөлгүй шалгалт хийж байгаа нөхдүүдэд хариуцлага тооцдог. Шилэн дансны тухай хууль дээр хариуцлагын тогтолцоо тодорхой байгаа. Яг л үүнтэй адилаар хяналтгүй, зөвшөөрөлгүй хяналт хийсэн нөхдүүдийг төр нь өөрөө хянадаг тогтолцоог бий болгох юм.
-Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гээд та анх томилогдохдоо хэлсэн. Одоо энэ үгийг дахиж нэг авч үзье. Яг задлаад, тодорхой ярихгүй юу. Эдийн засаг дотроо яг ямар асуудал дээр илүү анхаарал хандуулж ажиллах юм бэ?
-Энэ зүгээр нэг үгийн давтамж биш. Энэ бол бидний хувьд асуудалд хандах хандлага.Бид асуудлыг онцгойлж байгаа. Бидний хамгийн тэргүүлэх чиглэл юу вэ гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Тэгээд эдийн засгийг дээшлүүлье гэхэд юуны өмнө асуудал хаанаас үүссэн бэ гэх асуудал. Асуудал хөрөнгө оруулалтаас үүссэн. Хөрөнгө оруулалтаа оруулж ирэх хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах вэ гэхээр бид хувийн сектор дээрээ тулгуурлана. Хувийн секторынхоо ажиллах бололцоог нь нээж өгөөд, том төсөл хөтөлбөрүүдээ явуулах, хамгийн гол нь үйлдвэрүүдээ хөгжүүлэх. Үйлдвэр хөгжүүлэх гэхээр жижигхэн зүйлээс л эхэлж байгаа юм.
Би хэрэг болох болов уу гээд энэ нэг жижигхэн төмрийг авчирсан. Харахад жижигхэн төмөр л байгаа биз. Энэ бол Canon гээд хувилагч машин дотор ордог төхөөрөмж. Энэ төхөөрөмжийн түүхий эдийг оруулж ирээд, энд манай нэг компани угсарч байгаа юм. “Санко Тек” гэдэг компани. Энэ компани угсраад, буцаагаад Япон руу гаргаж байна. Японтой хийх EPA буюу эдийн засгийн хэлэлцээр байгуулагдахаар жишээ нь японоос энэ төхөөрөмжийн түүхий эд нь татваргүй орж ирнэ. Буцаад хийсэн төхөөрөмж маань татваргүйгээр Япон руу гарна гэсэн үг. Ийм жижиг зүйлээс л Монгол дахь үйлдвэрүүд маань хөгжих ёстой. Жишээ нь эд ангиудыг дараа нь Японоос оруулж ирдэг биш, Монголдоо хийгээд, угсраад, гаргадаг болох ёстой. Тэгэхээр японтой хийж байгаа чөлөөт худалдааны гэрээ болон бусад улсуудтай хийх ийм гэрээнүүд Монголд дандаа ийм боломжийг бий болгоно.
Монголчууд өөрсдөө маш мундаг хүмүүс. Жишээлбэл, Волксваген гээд дэлхийн маш том автомашин үйлдвэрлэгч компани бий. Тэр компанийн автомашины жолооны хүрдний арьсийг манай монголчууд хийдэг. Үүнийг хийдэг Европ дахь том үйлдвэрийнх нь ажилчдын ихэнх нь монголчууд. Тэр үйлдвэрийг жишээлбэл, монголдоо байгуулъя. Монголоосоо Европ, эсвэл Хятад руу гаргая. Энд бас нэг чихэр байна. Энэ бол Монголын жамц давсыг Японд аваачаад, Японы компани ийм чихэр хийчихэж байгаа юм. Идэхэд жамц давс амтагддаг. Тэгвэл Монголын жамц давстай чихрийг яагаад Японд үйлдвэрлэж байх ёстой юм. Энэ чихрийн технологийг Японоос оруулж ирээд, манай үйлдвэрүүд үйлдвэрлээд, Японы зах зээл рүү гаргаж болно.
Гэх мэт зүйлүүдийг хийгээд эхлэхээр эдийн засаг чинь их энгийн. Жижиг зүйлээс эхэлнэ. Үүнийг бодлого, татвар, хөрөнгө санхүүгээр дэмжээд өгчихвөл энэ асуудлууд шийдэгдээд явах бүрэн бололцоо нь байгаа юм.
-Ийм жижигхэн, энгийн, тэгээд хажууд байгаа боломжийн талаар та ярьж байна. Гэтэл бид өнөөдөр яг яаж байна вэ. Тариаланчид нэг тал, гурил үйлдвэрлэгчид нэг тал, яам нь бас нэг тал юм уу л гэж бараг харагдаж байна шүү дээ?
-Яам ч нэг их шинэ тал үүсгээд байгаа зүйл байхгүй. Дунд ороод, нэг тийш нь зохицуулчихъя л гэж байгаа юм. Одоо байгаа асуудлыг дахиад л сэтгэл хөдлөлөө дараад харвал их энгийн харагдаж байгаа. Манай тариаланчдад 70 мянган тонн буудай байна. Гурилын үйлдвэрүүдэд 90-100 мянган тонн буудай хэрэгтэй. Гурилын үйлдвэр юу ярьж байна вэ гэхээр энэ 70 мянган тонн буудайн цавуулаг нь хүрэхгүй байна. Тиймээс 20 мянган тонн цавуулаг ихтэй буудай гаднаас оруулаад ирээч. Бид энэ 70 мянгатай холиод, чанартай гурилаа үйлдвэрлэе л гэсэн асуудал.
Тэгэхээр манай тариаланчид болохоор энэ 20 мянган тонн буудайг авахгүй гээд, гурилын үйлдвэрүүд болохоор энэ 70 мянгыг авахгүй гээд л сууж байгаа юм. Энэ асуудлаа шийдэж чадахгүй, бие бие рүүгээ үсчдэг, хоёр гурван хүний хоорондын асуудал юм шиг ярьдаг. Одоо хоёрдугаар сарын хэдэнд ч гэнэ үү, талбай дээр гараад жагсах юм ярьж байсан. Асуудлаа суугаад, ярьчих л гэсэн. Ерөнхий сайд дээр орж ирэхээр би хэлсэн. Энэ 70 мянган тонн буудай чинь цавуулаг нь хүрч байна уу, үгүй юу гэдгийг эхлээд бүх талын төлөөлөл нь байж байгаад шалгачих. Цавуулаг нь хүрч байвал гурилын үйлдвэрүүд нь ав. Харин хүрэхгүй бол тэр 20-тойгоо нийлээд яв гэсэн. Тариаланчдын хоёр төрийн бус байгууллагын нэг нь хүрч ирээд, дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө тэр 20 мянгаа хурдан оруулж ирээрэй гээд, асуудал шийдэгдэж байгаа юм. Гэтэл нөгөө холбоо нь болохоор жагсаал хийнэ, ясаа цайтал үзнэ, шүүхдэнэ гээд явж байгаа юм.
Таны хэлдэг яг л үнэн. Монголчуудын маань үндсэн дүр зураг нэг ийм болчихоод байна. Тэгэхээр суугаад, ярилцаад, бие биенийгээ хүлээн зөвшөөрөх асуудал. Мэдээж хүн болгонд өөрийн эрх ашиг байгаа. Үйлдвэрлэгчдэд нэг эрх ашиг, тариаланчдад нэг ашиг гээд л байгаа. Энэ эрх, ашгаа харж байгаад дундынхаа нэг, байж болох хувилбараа гаргах асуудал юм болов уу гэж харж байгаа.
-Эрх ашгийн тухай ярихдаа өөр өөрсдийнхөө эрх ашгийг илүү чангаар дуугарсан нь л сайхан харагдаад байх шиг байна. Таны бас нэг үг байсан. Асуудлыг гоёж, чимэлгүйгээр тодорхойлох ёстой гэж. Гэтэл эсрэгээрээ энэ УИХ дээр асуудлыг гоёж, чимдэг, жүжигчид байна гэх зэргээр бичиж байна. Тухайлбал, өнөөдөр Л.Болормаа нийтлэлч “Ерөнхий сайдын дараагийн үг” нийтлэл дээрээ ийнгэж бичсэн байна л даа. Ерөнхийдөө таны бодлогыг дэмжсэн нийтлэл гэж харагдсан. Гэхдээ бас нөгөө талд шийдэмгий бай л даа гэж хэлсэн байна билээ?
-Нийгэмд ингэж зөв ойлголцол бий болгож, асуудлаа тал талаас нь ярихгүй бол энэ хэн нэгэн нь шийдэмгий байх тухай асуудал биш. Сая төсөв дээр харагдлаа. Асуудлаа зөв хийж, бүтээгдэхүүнээ зөв үйлдвэрлэж чадаагүй. Гэтэл нөгөө талдаа популизм үйлдвэрлэчихсэн. Тэгээд ирэхээр энэ ерөөсөө болохгүй болчихоод байна. Тэгэхээр эхний ээлжинд асуудлаа хүмүүстээ үнэхээр зөв хүргэе. Болормаа шиг нэг 10 хүн байвал коммунизм гээчийг байгуулчихна гэдэг шиг.
Ийм хүмүүсээ л 10-аар нь, 100, 1000-аар нь бий болгож чадвал асуудал маань шийдэгдэж, нийгэмд ойлголцол, зөвшилцөл явах юм байна гэж бодоод байгаа. Би өнөөдөр энэ уулзалтад оролцохоосоо өмнө нийгэм рүү ямар мессеж хүргэх вэ гэдгээ нэлээд бодсон. Шийдэмгий байхын тулд ойлголцол хэрэгтэй юм байна. Төсөв хэлэлцэж байх үед надад нэг мессеж ирсэн л дээ. 9413-аар эхэлсэн нэг дугаараас ирсэн мессеж. “Наад дугаараа зараад, миний амьд байгаа ээжид одонгийнх нь мөнгийг өг. Чамд гай бололгүй хийдгээ хийсэн хүн. Чинийх харин газрын гаваар орсон байлгүй” гээд. Хүмүүс ингэтлээ бухимдаж байгаа юм. Би ээжийгээ дөрвөн жилийн өмнө алдсан. Гэхдээ манай ээж тэнгэрт, бурхны орноос намайг хараад сууж байгаа байх гэж боддог.
Хүмүүс ингэж их бухимдаж байна. Тэр үед би ч бас өөрөө их бухимдаж байгаа юм л даа. Дараа нь тайвшраад бодоход, энэ хүний буруу ч гэж юу байхав. Нийгэм маань ерөнхийдөө нэг ийм байдалтай байна. Тийм учраас эхэлж юмаа хүргэх ёстой юм байна. Илүү олон хүмүүсийг энэ асуудал руу оролцуулж, бодох ёстой юм байна. Энэ ажлаа сайн хийх ёстой юм байна гэж бодсон. Би таниас зөрүүлээд нэг зүйл асууя. Таньд ер нь эдийн засаг хямарч байгаа юм шиг харагдаж байна уу, эсвэл гайгүй юм шиг харагдаж байна уу. Та юу гэж бодож байна вэ.
-Би үнэнийг хэлэхэд өөр дээрээ нэг их мэдрэхгүй байна. Гэхдээ өчигдөр таксинд суугаад явахад таксины жолооч “Таксинд сууж байгаа хүмүүсийн тоо эрс багасч байна. Энэ хямрал бидэнд лав үнэхээр мэдэгдэж байна” гэж байгаа юм.
-Тэгэхээр хямрал гэдэг чинь хэнийг ч тойрохгүй гэдгийг би хэлсэн. Хүн болгонд л нөлөөлдөг. Тийм учраас эдийн засаг хямарч байна, хямраагүй байна гэдэг дээр цэц булаалдах хэрэггүй юм. Би Ерөнхий сайд болчихоод, энэ асуудлынхаа гүн рүү ороод, зарим тоонуудыг харсан. Нэгэнт л илэн далангүй ярьж байгаа юм чинь, хүнд бас тийм бодол төрдөг юм билээ. Ер нь огцорчихвол яасан юм гээд л. Талбай дээр хүмүүс жагсаад л. Талбай дээр хүмүүс жагслаа, засаг огцорлоо, тэгээд яах вэ. Хэн нэгэн дараагийн хүн гарч ирнэ. Тэр хүн дахиад л энэ тоонууд дээр очино. Хэн нэгэн нь энэ ажлыг хийх ёстой. Хэн нэгэн нь үүнийг авч явах ёстой. Бас нэг талдаа, бид 7 хувийн өсөлттэй байна, хүүхэд, эхийнхээ мөнгө рүү орох болчихоогүй гэдэг зүйл яваад байгаа. Гэтэл үнэхээр байдал бидэнд амаргүй байна. Ерөнхий сайдын хувьд энэ тоонуудыг ил гаргаад, тэгнэ, ингэнэ гэхээр нийгэмд буруу дохио өгнө. Тийм учраас энэ асуудлуудаа бид барьж авч, шийдэхгүй бол болохгүй.
Хямрал юунаас эхэлсэн юм. Бид залж авчирсан хөрөнгө оруулагчдаа заамдах шахаад буцаагаад явуулчихсан. “Тунгалаг тамир” кинон дээр Хонгор гардаг шүү дээ. “Нэг удаа очсон юм, буцаж очихгүй ээ хө” гээд л. Яг тийм зүйл рүү бид орчихсон шүү дээ. Тэгэхээр бид хөрөнгө оруулагчдаа буцааж авчрах зайлшгүй хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдаа авчрахын тулд том төслүүдээ явуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчихээд байна. Тэгж байж, доллар, валют орж ирж байж, энэ ханш буух ёстой. Энэ бол нэг зам.
Нөгөө зам нь бид өөрсдөө бүх хэрэглээ, зардлаа танаж, багасгах хэрэгтэй. Тэнд оруулах гэж байгаа хөрөнгө оруулалтаа больё, энэ объектоо зогсооё, тэр компанийн хийж байгаа төслийг больё гэх зэрэг зүйлүүд хийнэ гэсэн үг. Цалингаа багасгая, зардлаа бууруулъя гэж байгаа юм. Эдийн засгийн ухаанд аль аль нь л зөв зам. Нэг нь бүх хэрэглээгээ хянаж, сахилга баттай болж байж, долларын ханшаа барьж авна. Нөгөө нь хэрэглэж байгаагаасаа их доллар оруулж ирж, эдийн засгаа тэлж байж, долларын ханшаа барьж авна. Энэ дээр л өнөөдрийн гол маргаан яваад байна. Саяын хоёр сарын хугацаанд улстөрчид, бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчид, гадна дотны байгууллагынхантай ярихад энэ асуудлыг л ярьж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр энэ дээр бүгдээрээ хариулт өгөх цаг нь ирчихжээ.
Би Ерөнхий сайдын хувьд телевиз үзэгчид, нийт иргэдээсээ нэг зүйл хүсэж байгаа юм. Юу гэхээр бидэнд миний саяын хэлдгээр хоёр зам байна. Нэг нь Оюутолгой болон бүтээн байгуулалтын бусад том төслүүдээ шийдэх замаар ханшаа барьж авч тогтооё.Эсвэл зардал, хэрэглээгээ бууруулаад, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтооё гэж байгаа юм. Би уулзалтанд гарахаасаа өмнө үүрэн телефоны дөрвөн операторынхонтой уулзлаа. “Та нар надад мессеж явуулдаг нэг дугаар гаргаад өгөөчээ” гэсэн. Тэгээд нэг дугаар гаргаж авлаа. “1515-1111” гэсэн. Манай бүх хэрэглэгчид энэ дугаар руу мессеж явуулж, энэ хоёр замын алинаар нь явах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй байна.Нэгдүгээр зам уу, хоёрдугаар зам уу гээд нэг юм уу, хоёрын тоог илгээчих. Гэхдээ бас их учиртай. Бямба гарагийн өглөөнөөс илгээж эхэл. Тэгээд бямба, ням, даваа, мягмар гараг хүртэл үргэлжилнэ.
Яагаад бямба гараг гэхээр тэрнээс өмнө би нийгмээр хэлэлцүүлэг явуулъя гэж бодож байгаа. Нийтлэлчдийн клубынхэн, Дефакто Д.Жаргалсайхан, эдийн засагч Н.Дашзэвэг гэх зэрэг хүмүүс байна. Дээрээс нь сонин хэвлэл, вэб сайт, твиттер, фэйсбүүк, сошиал ертөнцийнхөн гээд ер нь бүгдээрээ энэ хэлэлцүүлэгт орж өгөөч.
Би Ерөнхий сайдын хувьд энэ асуудлыг яаж харж байгаа вэ гэдгээ хэлье. Нэгдүгээр замыг сонговол жишээ нь бид Оюутолгойг тойрч элдэв хэрүүл хийхээ больё. Энэ асуудлуудыг шийдээд явахаас өөр арга байхгүй. Гэхдээ шийднэ гэдэг нь Монгол Улсынхаа эрх ашгийг хохироож болохгүй. Тэр асуудлаа давхар хараад явах ёстой. Тавантолгойгоо явуул. Араас нь хөрөнгө оруулалтаа урагшлуул, урт нэртэй хууль гэх зэрэг шийдэх ёстой асуудлаа шийдээд яв. Дээрээс нь Эгийн голын усан цахилгаан станц байна, үүнийгээ явуул. Өмч хувьчлалаа хий. Тэр газын үйлдвэрээ барь. Тэр эрчим хүчний том том станцуудаа барь. Хөрөнгийн биржээ янзал, бондоо босго, концессуудаа хий гэдэг ч юм уу.
Энэ бүх асуудал дээр хаалтгүй, саадгүй явах хэрэгтэй. Тэгээд нэг популист нөхөр гарч ирээд, тэрийгээ явуулахгүй гэвэл “Уучлаарай, ард түмэн нэгдүгээр замаар яв” гэсэн юм. Тийм учраас явъя гэдэг асуудлыг ярина. Таны хэлдгээр шийдэмгий байх асуудал руугаа орох гэж байна шүү дээ.
Хоёрдугаар зам. Бас нэг их муу асуудал биш. Юу гэхээр бүгдээрээ сахилга баттай болцгооё. Хэрэглээгээ хяная, зардлаа таная. Тусалъя гэж байгаа бүх хандивлагчдаа оруулж ирээд Монголбанкиндаа тодорхой хэмжээний мөнгө оруулж ирж байршуулъя. Тэрний тулд ОУВС, бусад байгууллагуудаас програм авъя. Тэр програмынхаа дагуу мөнгөө байршуулчихъя. Ингээд валютын нөөц маань нэмэгдээд явчихна. Дээрээс нь тэвчиж болох зардлуудаа таная. Нэг жилдээ, эсвэл нэг жил хагасдаа бүгдээрээ тэсье тэвчье гэдэг асуудал. Ерөнхий сайдын хувьд үүний би уриалаад явж чадна. Ийм хоёр зам байна.
Бидний хамгийн гол суурь нь үүн дээр ирээд гацчихлаа. Тэгэхээр үүн дээр манай иргэд хариулт өгөөч. Одоо шууд явуул гэж байгаа юм биш. Бүгдээрээ ярья. Маргааш /өнөөдөр/, нөгөөдөр /маргааш/ ярья. Тэгээд бямба, ням гарагаас эхлээд энэ асуудлаараа шийдвэрээ гаргая. Тэгээд даваа, мягмар гараг гээд, мягмар гарагийн орой 22:00 цагт мессежээ зогсоогоод, тоолъё.
-Нэг ёсондоо хөгжлийн замаа тодорхойлох санал асуулга болчихож байгаа юм байна шүү дээ?
-Бас тэгж асуух байх л даа. Та Ерөнхий сайд байж, өөрөө шийдэхгүй яагаад ийм зам руу орчихов гээд. Би ард түмнээсээ асуухыг ерөөсөө муу зүйл биш гэж бодож байгаа.Яагаад гэвэл бидний, шийдвэр гаргагчдын үндсийн үндэс нь ард түмэн шүү дээ. Ард түмнээс Их хурал, Засгийн газар байгуулагдаад явдаг. Үндэснээсээ тусдаа ургадаг цэцэгний тухай асуудал байхгүй. Тийм учраас нэг удаа ард түмнээсээ асуучихад ерөөсөө буруу биш. Би нэг улстөрчөөс, эвсэл хэсэг бүлэг хүмүүсээс, эсвэл талбай дээр жагсаж байгаа хүмүүсээс асуух гэсэнгүй. Ард түмнээсээ ерөнхийд нь нэг асуучихъя л гэж байгаа юм. Үүнд 30, 40 мянга, 50 мянган хүн ч болов оролцоосой.
Үүнийг нийгэмд хэлэлцүүлэг болгоод, хоорондоо ярьчихаасай. Маргааш ганцхан үндэсний телевиз ч биш өөр бусад 25, ийгл гэх ч юм уу телевизүүдээр энэ асуудлыг барьж аваад, томхон хэлэлцүүлэг явчихаасай. Тэрийг нь иргэд маань сонсож байгаад “За ингэх нь зөв юм байна” гэдэг шийдвэрээ гаргадаг ч юм уу. Тэгээд энэ чиглэл маань тогтчихвол хийх ажлын төлөвлөгөөгөө бид засаг дээрээ гаргачихсан. Нэгдүгээр замаар явахад бид ийм ажил хийнэ гэдэг төлөвлөгөө. Нөгөө нь сахилга баттай болоод явахад бид ийм, ийм ажлуудаа хийнэ гээд. Ийм хоёр төлөвлөгөө байна. Тэгэхээр шийдэмгий байгаач гээд ганц нэг хүн хэлсэн гэж байна шүү дээ. Тэр асуудлууд маань шийдэгдээд явчих бололцоо нь бүрдэх юм.
Их хурал дээр гишүүд ч бас шийдвэрээ гаргахад амар болчихно. Тэдэн мянган хүн оролцоод, нэг ийм шийдвэр гаргачихсан юм. Тэрнийх нь дагуу өнөөдөр ийм шийдвэр гарч байна. Тэрнийх нь дагуу өнөөдөр Гацууртын орд жишээлбэл, ашиглагдахаар шийдэгдлээ. Тэнд 11 км-ийн цаана байгаа булшийг энд авчирч, гацууртын ордтой холбогдуулж ярихаа больё л гэдэг асуудал гэсэн үг. Ингээд асуудлууд маань өөрөө цэгцтэй, ойлгомжтой болчих юм. Миний түрүүний хэлсэн шиг утгагүй мессежүүд ирэх нь ч болино шүү дээ. Хүмүүс маань ч гэсэн “Бид нэг ийм байдлаар шийдчихсэн. Тэрнийх нь дагуу Их хурал, Засгийн газар ажиллаж байгаа юм байна” гэдэг ойлголттой болно.
-Ард түмнээсээ дэмжлэг авъя гэж байгаа юм байна. Гэхдээ таны удирдсан Засгийн газрыг зарим хүн Их эвслийн Засгийн газар гэж нэрлэж байгаа. Бүх намууд хамтарчихсан. Тэгэхээр иймэрхүү шийдвэрүүдийг гаргахад уг нь хялбар баймаар л харагдаад байдаг. Гэтэл бодит байдал дээр АН, МАН-ын бодлогын зөрүү хоорондоо нэгдсэн ч гэсэн тийм амар арилахгүй бололтой?
-Бид хүссэн хүсээгүй бодит байдлаа мэдэх хэрэгтэй. Би аль нэг нам, аль нэг бүлгийг буруутгах ямар ч шаардлагагүй гэж бодож байгаа. Энэ чинь бас аргагүй нөхцөл байдал байхгүй юу. Хүмүүс л нэг их “МАНАН” гээд байгаа болохоос биш энд парламентад суудалтай бүх намууд нэгдээд үйл ажиллагаа явуулж байгаа. Хоёрдугаарт, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний хооронд улс төрийн бас нэлээд толхио, хольхио байлаа шүү дээ. Хоорондоо бие биенийгээ шүүмжлээд л, бодлогын алдаа гээд л. Энэ бүх зүйл чинь одоо долгион руугаа нийлж ороход цаг хугацаа хэрэгтэй байна. Нэг нь сөрөг хүчний байдалтай нэлээд явчихсан. Нөгөө нь нэлээд түрэх байдалтай, эрх баригч хийгээд явчихсан.Одоо тэгэхээр нэг хуудсан дээр очих, нэг завин дээрээ суух шаардлагатай байна. Энэ утгаараа би маш хүлээцтэй, хүндэтгэлтэй, ойлгож хандаж байгаа.
Нэгэнт бид зовлонтой шийдвэрүүд гаргаж, эдийн засгийн хүнд асуудлуудынхаа ард гарах ёстой учраас уг нь энэ шилжилтийн асуудлаа хурдхан хийчихмээр байгаа юм. Энэ шаардлага дээр би хүмүүсийгээ, иргэдийгээ, монгол ахан дүүсийгээ ороод өгөөч ээ, аль замдаа түлхүү анхаарлаа хандуулж, асуудлаа шийдэх юм бэ гэдгийг хэлээд өгөөч л гэж байгаа юм. Бодож бодож байгаад, яг ямар асуудал бидний гол ялгарал гараад байна вэ. Хаана очоод бидний концепц буюу чиг хандлага маань салах байдалтай болчих гээд байна вэ гэдэг асуудлуудыг Ерөнхий сайдын хувьд харж байгаа. Тэгээд энэ хоёр асуудал дээр хариулт авахад, бусад асуудлынх нь чиг хандлага тогтчих бололцоотой юм байна гэдэг байдлаар энэ асуудлыг гаргаж ирж байгаа.
-Өнөөдөр та ард түмнээсээ дэмжлэг, туслалцаа авъя гэж байна. Би сая гадаадад явж байхдаа харлаа л даа. Үнэхээр бахархалтай. Дэлхийн том том корпорациуд уралдаад авах гэж байгаа мундаг залуус маань гадаадад сурч байна. Тэр оюутнууд дээр очоод, нэвтрүүлэг хийлээ. Үнэхээр мундаг оюутнууд байна. Гэхдээ нэг л ирэхгүй янзтай. Яаж эд нарыгаа татаж, хүч бололцоог нь ашиглах юм бол оо?
-Нэлээд дээр үед би Боловсролын сайдаар ажиллаж байх үед Хятадын боловсролын сайд хэлж байсан юм. Бид гурван оюутан гадагшаа явуулахад нэг нь буцаж ирнэ, хоёр нь үлдэнэ гэж бодож явуулдаг. Гэхдээ тэр хоёр хүн нь хэзээ нэгэн цагт эх орондоо буцаад ирнэ. Ирэхдээ мөнгөтэй, “ноу-хау”-тай, технологитой ирнэ. Тэгээд манай улсын хөгжил явдаг юм гэж хэлж байсан. Тэгэхээр тэнд ажиллаж, амьдарч байгаа сайн толгойнууд, боломжуудаа бид монголдоо ирсэнгүй гэж буруутгах нь хэтэрхий нэг талыг барьсан хандлага гэж боддог. Тэр хүмүүс наашаагаа ирэх боломжийг нь бид л эндээ гаргаж өгөх ёстой шүү дээ. Тэнд сурсан мэргэжлээрээ ажиллах боломжийг нь энд нээж өгөөд, авдаг цалин нь нэмэгдээд. Тийм юмыг л эндээ хийх тухай асуудал. Тэгэхээр эргээд бидний ярьж байгаа үйлдвэр хөгжих, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхнээ дэмжих бодлогууд байна. Тэгээд эдийн засгаа тэлээд, хөгжүүлээд, бололцоо нөхцөлийг нь бий болговол монгол залуучууд ирнэ.
2009 онд бид яг энэ хоёрдугаар замаараа явсан. Нэлээд их юмнуудаа хассан, танасан.Тэгээд санхүүгийн хямралаас гарч байсан. Дараа нь Оюутолгойн том төсөл эхлээд, араас нь нүүрсний үнэ, бусад түүхий эдийн үнэ нэмэгдээд явахад, тэр үед маш олон монголчууд эргэж нутагтаа ирсэн. Юу харуулаад байна вэ гэхээр эдийн засгаа энэ эх орондоо хэдүүлээ зөв болгочихъё. Хөгжих бололцоогоо зөв тавиад өгчихье. Тэгэхэд монгол хүмүүс, монгол залуучууд маань тэртээ тэргүй эх орондоо хүрч ирнэ. Өнөөдөр бид гурван саяулаа болж байна. Энэ утгаараа би өөдрөг байгаа.
Монголын ирээдүй гэрэлтэй байгаа гэдгийг гадны бүх хөрөнгө оруулагчид, байгууллагууд хэлдэг. Та нар одоо л бага зэрэг хүндрээд, бодлого чинь сайн болж өгөхгүй байна. Гэхдээ маргааш танайх мундаг болно гэдгийг уулзсан хүн болгон хэлдэг. Тэр маргааш гэдэг өдрийг л хамгийн хурдан наашлуулах хэрэгтэй байна.
-Тэр маргаашийг хэр хурдан наашлуулах вэ гэдэг нь хүнээсээ л шалтгаалах гээд байна?
-Нэг том төслийг хөдөлгөе, урагшлуулъя гэхэд дандаа л хүний асуудал байдаг. Одоо бид “Эрдэнэс МГЛ” дээрээ суурилаад Сингапурын Темасек маягийн том бүтэц, зохион байгуулалтад орох гэж байна. Хамгийн эхлээд хүний асуудал. Бид энэ хүмүүсийг бий болгоно. Хөрөнгийн биржийг шинэчилнэ. Дахиад л эхний ээлжинд шар толгойтой хүмүүстэй хамт байж, ажиллаж байж хийхгүй бол болохгүй. Одоо бид хөрөнгө оруулагчдыг хардаг нүдээ бас өөр болгоё. Залж авчрангуутаа заамдах дөхөөд л буцаагаад байдаг. Тэр хүмүүсийгээ эхний ээлжинд монголд хэрэгтэй, бидэнд тусалж байгаа, бидэнтэй хамт ажиллаж байгаа гэдэг нүдээр харах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо гадны хүмүүс рүү харж байгаа тэр харц, зэвүүцэл. Монгол хүмүүс түүхээрээ ийм байгаагүй шүү дээ. Дээр үед Монголд ирсэн бүх хүмүүс, жуулчид монголчуудын зочломтгой, сайхан найрсаг харилцааг нь гайхаад л буцдаг байсан. Ийм л ард түмэн.
Гэтэл өнөөдөр жишээ нь хэн нэгэн гадны бөх хүрч ирээд, үндэсний бөхөөр 11 удаа түрүүлээд эхэлбэл, бид юу болох бол. Гэтэл тэнд Японы ард түмэн бүх цаг үеийнх нь рекордыг монгол хүн очоод л 33, 34 түрүүлэхэд япончууд хэрхэн хандаж байна вэ. Бидэнд үндэсний үзэл, үндэстнээрээ бахархах үзэл байх ёстой. Гэхдээ бид хөгжихөд, улам томрох, илүү хүчтэй, хаана ч очсон монгол хүн гэдгээрээ бахархдаг байх тэр маргаашийг урагшлуулахын төлөө эргээд хандах хандлагуудаа өөрчилье л дөө.Тогтчихсон байгаа тэр сэтгэхүй, хандлагаа бага зэрэг өөрчлөх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, би яагаад заавал төрөөс юм нэхэх ёстой юм. Төр 18 хүртэл надад тусаллаа. Одоо би ээждээ туслах цаг болсон гэж үздэг ч юм уу. Эсвэл би гэр бүлээ аваад явчихаж чадна, надад хүүхдийн 20 мянган төгрөг хэрэггүй гэдэг ч юм уу. Энэ үзлээ тогтоогоод, халамж хэрэгтэй байгаа тэр хүмүүс нь халамжаараа явдаг. Нөгөө талд нь дандаа бүтээдэг, тийм эдийн засгийг л хурдан буй болгох тал дээр бид шилжиж чадвал Монголын гэрэлтэй маргааш маш хурдан бий болно гэж итгэдэг.
-Сэтгэлгээ, ойлголт өөрчлөх асуудлаа ядахдаа эхлээд тэр сошиал ертөнцөд байгаа хүмүүстэйгээ ярилцахгүй бол, энэ дотор заавал нэг юмыг буруугаар эргүүлдэг, мушгидаг хүмүүс олон байгаа юм шиг?
-Твиттер рүү ороход ч юм уу, танд нэг тийм сэтгэгдэл төрдөг үү. “За одоо сайхан, аймшгийнхаа ертөнцөөр аялая” гээд орох ч юм уу. Гэхдээ би тэр хүмүүсийг буруутгах гээгүй. Бид ерөнхийдөө нэг ийм уур амьсгал бүрдүүлчихэж. Гадна дотно явсан хүмүүс хэлдэг шүү дээ. Гадаадад инээж инээж явж байгаад л, яг Буянт Ухаа дээрээ буугаад эхний хүнд шүргүүлээд нөгөө инээмсэглэл алга болчихдог гээд. Тэгэхээр зэрэг хэдүүлээ сэтгэлгээний их том өөрчлөлт хийх ёстой. Одоо жишээлбэл, Японы олзлогдсон байгаа хоёр хүний толгойг авчихсан зургийг гадныхан бүх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл дээр харагдахгүй, фокусгүй болгоод тавьж байгаа. Манай өдөр тутмын сонин болохоор “Май чи…” гээд л толгойгоор нь нэгдүгээр нүүрэндээ тавьдаг. Энэ аймшгаас. Эсвэл телевизийн мэдээнүүд эхлэхэд дандаа болохгүй, бүтэхгүй, аваари осол гэсэн юмнуудаа ярьдаг. Тэнд нэг үйлдвэр нээгдээд, нэг ийм бүтээгдэхүүн хийлээ, тэр нь гадагшаа гарлаа, ингэлээ, дахиад тэдийг олчихлоо, тэдэн ажлын байр бий болчихлоо гэх мэдээлэл ховор. Энэ том сэтгэлгээний өөрчлөлтөө хийх ёстой.
Энэ бол зөвхөн Засгийн газрын хийх ажил биш. Бид нийгмээрээ, хүмүүс маань өөрсдөө энэ өөрчлөлтийг хийх байх. Эдийн засгийн хямрал, хүндрэлтэй байдал гэдэг бол түр зуурын асуудал. Эндээс бид хурдан гарахын тулд хаана хаанаа л хичээн зүтгэцгээе. Өнөөдөр бие биенийгээ хэрүүл, доромжлолын үгээр хэлж, эсвэл үгүйсгэхийнхээ оронд улсынхаа хөгжлийн төлөө, 2015, 2016 он хүртэл Монгол Улс яаж явах вэ гэдэг дээрээ маргацгаая. Дөрөв, тавхан хоног л маргачихая. Тэгээд чиглэл нь гараад ирнэ. Тэр чиглэлүүдээрээ шийдвэрүүдээ гаргаад явъя. Засгийн газар бол бэлэн байна. Бид зоригтой ажиллана. Хоногийн 24 цаг бидэнд бага байгаа. Түүгээрээ ажиллаад явчихаж чадна. Бидэнд хугацаа бага байгаа учраас илүү их эрч хүчтэй ажиллах хэрэгтэй байна. Тэгэх бололцоо, хүсэл байна гэдгийг л дахин хэлмээр байна.
-Таныг томилогдсоноос хойш шийдлийн Засгийн газрын тэргүүн, хямралын Засгийн газрын тэргүүн, эсвэл Их эвслийн Засгийн газрын тэргүүн гээд л олон янзаар нэрлэж байгаа. Тэгэхээр уг нь асуудлыг хамтаараа шийдэх, хамтаараа оролцож шийдэх талаар яриад эхэлчихсэн л юм байна гэж бодогдлоо?
-Засгийн газарт ямар нэгэн байдлаар тодотгол өгөх нь надад таатай санагддаггүй. Яах вэ, хүмүүсийн хүсч байгаа зүйл байх. Жишээлбэл, шийдлийн Засгийн газар гэхэд “Энэ хэд нэг ажил хийгээсэй, юмны ард гараасай, хэрэгтэй шийдвэр гаргаад өгөөсэй” гэсэн хүсэл, хүлээлт л байгаа байх гэж ойлгож байгаа. Би хэрвээ Засгийн газраа тодотго гэвэл минийхамгийн гоё тодотгол бол Монгол Улсын Засгийн газар. Энэ нь надад сайхан байгаа. Гэхдээ хүмүүс яагаад тэгж нэрлээд байна вэ гэдгийг дээр дурьдсан утгаар нь ойлгож авч, асуудлаа шийдээд явна. Шийдэж явахын тулд ерөнхийдөө хүмүүстэйгээ сайхан ярилцаад, визтэй болчихъё гэж байгаа юм. Хоёр салаа зам байна. Аль замаар нь явахаа шийдчихвэл бидний цаад замууд нь гараад ирнэ. Тэр хүмүүсийн хэлээд, шийдээд, ард гарчих гээд байгаа асуудлуудыг шийдэх боломжтой.
time.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ол Дондог үлэмж том эрхтэнтэйгээс гадна бэлгийн чалх сайтай нэгэн байв. Ёстой хот газрын “хэврэг” хүүхнийг бүтэн цагийн турш эдлэхэд Эгшиглэн нийт гурван удаа дур тавьсан ажээ. Хүүхэн “ёох ийм чалхтай эртэй ёстой таарч байсангүй” гэснээ орны гудсан дороосоо бэлгэвч гарган Дондогийн тас хар тээрхийнд углав. Шөнөжин Эгшиглэн хүүхний уянгалан орилох Дондогийн ойр ойрхон амьсгаадах дуу саахалтын айлд сонсогдох шахс