Дуртай өнгөөр нь секст хандах хандлагыг тодорхойлж болно

4akpnbdm2a3qhd66bnivumc8eo

Дуртай өнгө чинь нууцхан хүслийн чинь талаар ихийг хэлж өгч чадна гэнэ шүү. Сексийн амьдралаа яаж улам өнгөлөг болгох вэ?

Улбар шар, үзмэн ягаан, ногоон гэсэн гурван өнгөнөөс дуртай өнгөө сонгож ав. Сэтгэл санааг чинь өргөж, сэтгэлийг чинь догдлуулдаг өнгө аль нь вэ? Доор бичсэн нийтлэлийг уншаад өөрийнхөө тухай шинэ зүйлсийг мэдэж аваарай.

Чиний өнгө: ОРАНЖ (УЛБАР ШАР)

Чи: хөгжилтэй, романтик

Орондоо чи: максимум тоглож наадаж авахыг хүсдэг. Зугаатай секст дуртай.

Асуудал: Сексийн амьдралдаа хэтэрхий анхаарч, шаналдаггүй чинь сайхан хэрэг. Гэвч орондоо байнга “хи хи ха ха” гээд байвал халуухан сексийн амтыг мэдэрч чадахгүй. Секст зугаа шиг хандах нь хорвоо дээр та хоёроос өөр хүн байхгүй гэж мэдрэх тэр мэдрэмж тачаалыг “авч одно”.

Зөвлөгөө: Гэнэтийн хурдан секс хийгээд үзээрэй. Цаг хугацаанд туугдсан секс байх тул чамд зугаацах цаг олдохгүй бөгөөд та хоёр зөвхөн физиологийн хувьд таашаал авах дээрээ л төвлөрч чадна. Түүнийг ажилдаа гарахаас нь арван минутын өмнө яарч байхад нь түүн рүү дайр. Хайртай хүнийхээ нүд рүү хараад “яг одоо зөвхөн түүнийг хүсч байна” гэдгээ хэлээд тачаангуйгаар үнс. За тэгээд цааш нь бол техникийн асуудал.

Чиний өнгө: ҮЗМЭН ЯГААН

Чи: хүчтэй, зорилготой, мэдрэмжтэй

Орондоо чи: онцгой зүйлд дуртай. Чи секс хийх болгондоо өөрөөр хийхийг хичээдэг, шинэ зүйл туршхад бэлэн байдаг.

Асуудал: Байнга санаачлагатай байх нь сайн хэрэг биш. Чи амархан ядрана. Байнга сексээс шинэ зүйл авах гэж оролдох нь чиний сул тал болж магадгүй болохоор заримдаа яаралгүй, бие биенээ мэдэрсэн секс хийх хэрэгтэй. Байнга хэт олон байрлалаар турших нь та хоёрын сексийг марафон гүйлт шиг болгож орхино.

Зөвлөгөө: Амьтаны тачаалаас гадна өөр зүйл мэдрүүлэх байрлал сонгож ав. Жишээ нь хайртыгаа кресл дээр суулгаад өөрөө өвөр дээр нь түүн рүү харж суусан байрлалыг сонгож болно. Та хоёрын бие хоорондоо шүргэлцэж дотно мэдрэмжийг төрүүлэхээс гадна та хоёрын хөдөлгөөнийг хязгаарлана. Хөдөлгөөн чинь зөөлөн удаан болно. Нэгэнт та хоёр бие бие рүүгээ харж байгаа юм чинь хоёр биенийхээ хайрын харцыг мэдэрч, тачаангуй үнсэлт бие биедээ бэлэглээрэй.

Чиний өнгө: НОГООН

Чи: халамжтай, мэдрэмжтэй, зөөлөн

Орондоо чи: өөрийнхөө тухай биш түүний тухай л боддог. Түүний таашаал чиний хувьд хамгийн чухал зүйл. Магадгүй түүний таашал авч гийнах нь чамд юу юунаас илүү таашал өгдөг.

Асуудал: Чи түүнд л бүх анхаарлаа төвлөрүүлж, өөрийнхөө тухай мартдаг. Чи жаахан идэвхгүй байх юм бол санаа чинь зовж, өөрийгөө буруутгадаг. Энэ бол сайн зүйл биш. Хэдийгээр эрчүүдэд таашаал өгөхөөр хичээх нь тэдэнд таалагдах боловч өөрийгөө гаргуунд нь хаясан чиний үйлдэл онцгүй сэтгэгдлийг түүнд төрүүлнэ.

Зөвлөгөө: Хувцасаа тайлаад өөрийгөө амттанаар бүрээд хайртыгаа энэ үйл явцдаа оролцуул. Энэ бүхэн нь түүнд их тачаангуй санагдана. Харин чи түүний энхрийллээс таашаал авна. Бүхнийг 100% байлгахын тулд хайртынхаа хэлний хөдөлгөөн, арьс руу чинь амьсгалах халуун амьсгаа болгоныг мэдрээрэй.

PS: Хэрвээ энэ дунд чиний өнгө байхгүй юм уу, таарахгүй байвал өөрт тохирох, ашиглаж болохуйц зүйлийг өөртөө тусгаад аваарай.


URL:

Сэтгэгдэл бичих