Л.Эрдэнэчимэгийн найман нэрийн барааны дэлгүүрүүдийг дампууруулах төлөвлөгөөг нураая
Согтууруулах ундааны хуулиар АН завсарлага авлаа
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгийг 2014 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газрын 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав.
Гишүүдийн зүгээс сүүлийн үед архидалт багассан. Архины хязгаарлалт хийснээр шагийн бизнес, далд худалдаа цэцэглэнэ. Иймээс архины хэрэглээг багасгах, ямар түвшинд архидалт их байгаад анхаарал хандуулах, ухамсарлуулах, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү ажиллах шаардлагатайг хэлж байлаа. Нийгмийн сөрөг үзэгдэгдэлтэй шууд хатуу аргаар тэмцэх бус харин хууль зөрчсөн тохиолдолд өндөр хариуцлага хүлээлгэх замаар явах нь зөв гэсэн байр суурьнаас хандсан юм.
Үнэхээр ч Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилгаар тамхины хатуу хууль гаргаж, тамхи борлуулах цэгийг тоо хязгаартай болгох зэргээр арга хэмжээ авсан ч өнөөдөр тамхины бизнес далд хэлбээрээр цэцэглэж эхэлсэн. Тэгвэл тэрбээр энэ удаа архитай хатуу тэмцэхээр хууль санаачилсан ч жирийн ард иргэдэд хатуу тусахаар байна.
Ер нь нийтийн эрүүл мэндийг дэмжих, эрэлт нийлүүлэлт хэрэглээг хязгаарлах нэрийн дор архины хэрэглээг далд хэлбэрт оруулж, хариуцах эзэнгүй болгох гэж байгаа нь тун аюултай.
1990 –ээд оных шиг шагийн архи цэцэглэхгүй гэхийн баталгаа алга. Тус хуульд “Сул агууламжтай согтууруулах ундаа нийслэлд худалдаалах бол 20 сая, аймгийн төвд 15 сая, суманд таван сая, өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах бол нийслэлд 50 сая, аймгийн төвд 25 сая, суманд 5 сая төгрөгөөр тэмдэгтийн хураамжийг авах”-аар тусгажээ. Энэ нь худалдаалах тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай тэмдэгтийн хураамжийн өртөг одоо байгаа хэмжээнээс 125 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм.
Тэгэхээр энэхүү хуулиар дамжуулж найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг зориудаар дампууруулан, олон мянган айл өрхийг орлогогүй болгох төлөвлөгөөг Л.Эрдэнэчимэг нарын гишүүд санаачилаад байгаа аж.
Тэр байтугай 5000-10000 хүн тутамд нэг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байна гэж хуулинд тусгажээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын хүн амыг нэг сая гэж үзвэл нийслэлийн хэмжээнд 100-200 тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байх юм. Хөдөө орон нутагт 5000 хүн амтай сум бол томдоо орно. Тэгэхээр зарим аймагт хоёр сумын дунд нэг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр оногдох аж. Ийм заалт бүхий хууль батлагдвал авлигал, данхар төрийн бодлого жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Нэг ёсондоо жирийн иргэн тусгай зөвшөөрөл авч чадахгүй, зөвхөн арын хаалгатай, дарга нарын дэлгүүрүүд цэцэглэж эхлэх юм.
Мөн Архи согтууруулах ундааг худалдах зөвшөөрлийг Сум , Дүүргийн засаг дарга, Цагдаа, Онцгой байдал, Татвар, Мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн нэг жилийн хугацаагаар төрөл тус бүрээр нь олгож, түтгэлзүүлж , зөрчил гаргаагүй тохиолдолд хоёр жилээр сунгана. Түүнчилэн орчны оршин суугчдын тавиас доошгүй хувийн саналаар худалдаалах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгож, зөрчил гаргаагүй бол хоёр жилээр сунгана гэжээ. Эдгээр заалт нь архи худалдаалах зөвшөөрлийг хянах нэрийдлээр дүүргийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнуудын авилгал цэцэглэх, бизнес дэх төрийн оролцоо дарамтыг улам бүр нэмнэ гэсэн үг.
Согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогчдын үйл ажиллагаанд татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэхгүй татварын өршөөлд хамруулахгүй, бусад давуу тал олгохгүй, татварын хэмжээг бууруулахгүй гээд зарчмаа тодорхойлсон нь Үндэсн хуулийн 14,1 д заасан “Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй”, 14,2 “Эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн зарчимтай зөрчилдөж байх жишээтэй.
Энэ бүхэн үндэсний үйлдвэрлэл болон нэмүү өртөг шингээж борлуулалт хийдэг аж ахуйн нэгжүүдийг хаалгаа барихад хүргэж өнөөдрийн Монголын “шүдний өвчин ” болсон ажилтгүйдэл, ядуурлыг нэмэхэд түлхэц болох харалган шийдвэр болжээ.
Тиймээс жирийн иргэдэд халгаатай, дарга нарт хаялагатай энэхүү төлөвлөгөөг нурааж, ажилгүйдэл, ядуурал, авлигал, далд бизнес цэцэглэлтийн эсрэг хатуу тэмцэцгээх шаардлагатай боллоо, ард түмээн.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хуц
Дуудлага худалдаагаар тусгай зөвшөөрлмйг нь зарвал шударга болно
үүнээс өөр юм хийх гэхээр толгой нь дутаж байгаа юм байлгүй дээ