Вьетнам иргэд монгол охидыг хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ

20141103095814

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн долоо хоногт монгол охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан вьетнам иргэдийг илрүүлжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо буюу Модны 2-т байрлах “Free” гэх нэртэй зочид буудал, караоке, алжаал тайлах үйлчилгээний газраас өнгөрсөн пүрэв гарагт цагдаагийнхан вьетнам иргэдийг саатуулсан байна.

Тэд охидын биеийг үнэлүүлэхийг зохион байгуулсан байж болзошгүй үйлдэлтэй байсаны зэрэгцээ хэргийн газарт хохирогч охид ч байжээ.
Уг хэрэгт холбогдуулан 4 хүнийг шалгаж эхэлсэн байна. Тэд вьетнам авто засварын ажилчид байжээ.
Хэргийн мөрдөн байцаалт өчигдрөөс эхэлж байгааг цагдаагийнхан мэдэгдсэн байна. Хуулийн дагуу вьетнам иргэдийг саатуулах боломжгүй учраас гадуур байцааж буй аж.
Үүнээс гадна вьетнам иргэдтэй холбоотой хэд хэдэн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэлээ.
Баянгол дүүрэгт л гэхэд биеэ үнэлдэг сүлжээг бий болгочихсон 5-6 вьетнам засварын газрынхныг шалгажээ.
Охид 40-60 мянга, заримдаа 30-40 мянгаар биеэ үнэлдэг байна.

topmedee.mn


URL:

Нэр: Davaa Огноо: 1 February 2015

Ter bie ee vneleed baigaa ohidii bas shalaj albadan ajilxiilgeh xeregtei . Ted nart bas araga hemjee awah heregtei . Bieiin amar harj amarhan mungo oloh sonirholtoi ohid xvvxnvvd ih bolj bna?tedniig ajil xiilgej surgah heregtei ym shig sanagdaj bna.

Сэтгэгдэл бичих