Сүхбаатарын ууц зарна

zar0122Удахгүй бидний үндэсний баяр болох Сар шинийн баяр болно. Энэ баярын хамгийн гол идээний дээж бол ул боов, ууц, банш, бууз зэрэг юм. Үүнтэй холбогдуулан энэ төрлийн наймаа арилжаа энэ үеэр цэцэглэн хөгждөг билээ.

 

Мөн энэ үеэр буруу ярьж зөв ойлгодог гэж өөрсдийгөө өөгшүүлдэг монголчууд бидний яриа элэг, доог болж байна. Тодруулбал, Ээжийн ууц, Аавын боов гэх мэтчилэн буруу ярьж зөв ойлгох асуудал яригдаж эхэлдэг.

 

Тэгвэл гадуур дээрх асуудалтай адилхан зар тавигдаад эхэлжээ. “Сүхбаатарын ууц зарна” мэдээж энийг бид бүхэн хараад Сүхбаатар аймгийн хонины ууц зарна гэж байна даа хэмээн ойлгоно. Гэхдээ шууд утгаар нь ойлгох юм бол “Сүхбаатар гэдэг хүний ууц зарна” хэмээн ойлгохоор байна. Монголчууд бид эх хэлнийхээ соёлд өчүүхэн ч гэсэн тус нэмрээ оруулахын тулд багахан ч гэсэн зүйлдээ анхаарал хандуулж байх хэрэгтэй биз ээ.


URL:

Нэр: ёо ёо Огноо: 30 January 2015

Ииии аймаар зар бна

Сэтгэгдэл бичих