Ямаан омогтны танхайрал
Замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс замын түгжрэл, дуут дохионы бухисдлаа нэгэндээ гаргаж олон нийтийн газар зохисгүй үйл гаргаж байхад өнөө цагдаа нь хаана байв аа гэж гайхмаар. Уг нь төрийн баруун хойт талын замын уулзвар дээр уг танхайрал болсон. Гэтэл ирээд зохицуулах цагдаа ч харагдсангүй.
Ёстой л “муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү” гэдэг болж өнгөрлөө. Тэрхүү уур бухимдлаа гаргагч этгээд өөрөөс нь биерхүү залуу эсвэл жаахан бийлэгжүү унаатай хүн байсан бол энэ мэтээр түүний эд хөрөнгө болоод биед нь халдах зориг зүрх байсан болов уу. Өнөө бидний яриад муулаад байдаг Хятад ямаан омог болоод өнгөрөх байсан биз ээ.
URL: