“Лапша” гоймонгийн чанарыг Япон улс баталгаажуулав
Брэнд гэдэг үгийг хэрэглэгчид өнөөдөр сайн мэддэг болсон цаг үе. Тэгвэл тухайн брэндийг илтгэдэг маркетингийн гол стратегийн элемент нь барааны тэмдэг юм. Тэр тусмаа Япон улсаас олгодог барааны тэмдэгийн ач холбогдол олон улсын хэмжээнд яригддаг. Учир нь Япон улс нь өндөр хариуцлага, чанар гэдгийг гүнээ ухамсарлаж, нарийн чадварлаг баг, сүүлийн үеийн техник технологи ашиглан шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргадагтай холбоотой юм. Тийм ч учраас Япон чанар гэсэн давхар утга тээх болсон билээ.
Тэгвэл үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Тэсо” корпорацийн салбар компани болох Агь ХХК-ний үйлдвэрлэдэг Лапша гоймон Япон улсын оюуны өмчийн газарт албан ёсоор бүртгэгдэж гэрчилгээ авч баталгаажлаа. Энэ нь Манай улсын дотоодын үйлдвэрлэл хэрхэн хөгжиж, брэнд бүтээгдэхүүнүүд олон улсад танигдах боломж нээгдсэнийг харууллаа.
Лапша гоймонгийн хувьд хүний биед нэн хэрэгтэй амин дэм эрдэс бодисоор баяжуулсан гоймон бөгөөд үндэсний шилдэг бүтээгдэхүүн юм. Дотоодын болон олон улсын үзэсгэлэн яармагт улсаа төлөөлөн оролцсоор ирсэн энэ оны 1 сарын 21 нд Япон улсын шизүока мужад зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэн яармагт тун амжилттай оролцоод иржээ. Цаашдаа агь ххк нь япон улсад лапша брендээ гаргаад зогсохгүй олон улсад ч бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.
Хэрэглэгчиддээ үргэлж чанар аюулгүй байдлыг бүрэн хангасан, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, шинэ шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Агь” компанийн нийт хамт олонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Лапша брэндийн барааны тэмдэг дэлхийд танигдсан лого болохыг хүсэн ерөөе!
URL: