УИХ-д Ч.Сайханбилэгийн саналыг буцаахаас өөр ажил алга
Хүүхдүүдийн мөнгийг хасна, амьдралын төвшнөөр нь ялгана. Одонтой ээжүүдийн мөнгийг танана, гибрид машины татварыгнэмнэ гээд Ч.Сайханбилэгийн Засгийн газар ард иргэдийн дургүйцлийг хүргэх олон сенсацийг тариад амжив. Гэтэл нэг нь ч хэрэгжсэнгүй, бүх мөнгө, татварыг нь хэвээр нь батлав. Хийх ажилгүй аятай л гаргасан саналуудыг нь УИХ буцааж суудаг ажилтай болоод байна. Энэ бүхэн Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөдөлгөөнт шийдвэрийн үр дүн.
Тэгвэл Засгийн газрын хууль зөрчиж гаргасан бас нэгэн шийдвэрийг УИХ засварлах шаардлагатай болчихлоо. Тодруулбал, Цөмийн энергийн тухай хуулиар цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байхыг хуульчилсан байдаг. Гэвч УИХ-аас баталсан хууль нь хэвээр байхад Засгийн газар төрийн захиргааны байгууллагаа /Цөмийн энергийн газрыг/ татан буулгачихаад араас нь хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Уг төслийг УИХ өнөөдрийн чуулганы хуралдаанаараа хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байна. Шийдэх ч юу байх вэ, хэлэлцэхээс өөр аргагүй болоод байна.
УИХ 70 дугаар тогтоолоороо тооцоо судалгаатайгаар өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, байгууллагуудын нэрийг 2015 оны нэгдүгээр улиралд багтаан өргөн барих чиглэлийг Засгийн газарт өгсөн. Гэтэл Засгийн газар ямар нэг тооцоо судалгаагүйгээр, мөн УИХ-д өргөн мэдүүлэхгүйгээр УИХ-ын 70-р тогтоолыг үндэслэн 387 тоот тогтоол гаргаж Цөмийн энергийн газрыг татан буулгажээ.
Өнөөдрийн байдлаар Цөмийн энергийн асуудлыг хэрэгжүүлэх чиг үүрэг нь хуулиараа Цөмийн энергийн газарт байгаа боловч нэгэнт агентлаг байхгүй болсон тул төрийн ажил зогсонги байдалд орсон байдалтай байгаа юм байна. Тус газраас МХЕГ руу 35, АМГ руу 6, УУЯ руу 2 мэргэжилтэн шилжсэн боловч мөн л чиг үүрэг нь ойлгомжгүй, Цөмийн энергийн комисст үлдэх 25 хүн юу хийх нь тодорхойгүй, нүүлгэлтийн хөрөнгө мөнгө нь ч шийдэгдээгүй хэвээр байгаа аж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн огцрох зам нь энэ мэтчилэн засагдсаар байна уу.
unen.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ер нь энэ халамж нэмдэг системээс салах эхний санаачлалгыг гаргасан зоригтой хүн Манайхаан халдамжиндаа хайртай тиймдээ ч өдий болтол дороятчихсон