МОНГОЛЫГ ХУДАЛДАХ Р.ФРИЙДЛАНДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БИЕЛЭХ ҮҮ

Монголын элсэн дороос эрдэнэ сорж, дэлхийн тэрбумтнуудын эгнээнд шилжих хүртлээ өсөж өндийсөн Роберт Фрийдланд “Би Монголыг эрдэс баял гийн од болгоно” хэмээн мэдэгдсэн нь санхүүгийн томоохон тоглолтод чиглэсэн зорилго бүхий мессеж гэдгийг хөрөнгийн биржүүд ойлгож байв.

Түүнийг ийн хэлсний дараа Монголын Парламентын гишүүдийн дунд “Айвенхоу Майнз Монголиа Инк” Оюутолгой дахь хувиа зарахын тулд өөрийгөө рекламдлаа хэмээн сандралдсан. Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд хамгийн сүүлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ийм боломжийг хаав. Ерөөс Р.Фрийдланд Оюутолгойн хувиа зарах гээгүй юм билээ. Тэрбээр Овоот толгойг худалдах гэж байгаа бололтой.

Өмнийн говь дахь нүүрсний Овоот толгойн уурхайг эзэмшигч “SouthGobi Resources” компани уг орд газрыг худалдахаар зэхэж байгаа талаар хэвлэлийн “Financial times” группийн Mergermarket цахим хуудсанд мэдээлжээ. Р.Фрийдланд үнэхээр ийм шийд вэр гаргасан уу?

Овоот толгойн ордыг за рах төлөвлөгөөний талаар “SouthGobi Re sources”-ийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч, SGS компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Дэвид Бартелаас лавлахад нотлоогүй байна. Гэвч Р.Фрийдланд зах зээлийн үнэлгээ нь 1.9 тэрбум ам.доллараар хэмжигддэг Монголын нүүрсний гигант Овоот толгойн орд газрыг худалдахаар шулуудсаныг нүүрсний зах зээлд нөлөө бүхий гурван эх сурвалжид тулгуурлан дэлхийн санхүү, бизнесийн мэдээллийн акул “Financial times”-ынхан онцлов.

“SouthGobi Resources-ийн хувьцаа ны 57 хувийг Оюу тол – гойн ор дыг нээж, ашиглагч Роберт Фрийд ландын “Ай венхоу Майнз” эзэмшдэг бөгөөд Овоот толгойд “SouthGobi Sands” (SGS) буюу “Өмнийн говийн элс” нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг. “SouthGobi Resources” нь Торонтогийн хөрөнгийн биржид SGQ, Хонконгийн биржид 1878 тэмдэгтээр хувьцаагаа арилждаг.

“SouthGobi Resources”-ийн 14 хувийг Хятадын “China Investment corporation” (CIC) Р.Фрийдландаас 750 сая ам.доллараар худалдан авсан бол ХБНГУ-ын Deutche Bank зургаан хувийг нь эзэмшдэг юм байна. Овоот толгойн уурхай нь SGS компанийн ажлын гол төв нь юм. Овоот толгойн уурхайгаас коксжих (металлургийн) нүүрс, дээд зэргийн чанартай дулааны нүүрс, дулааны нүүрс гэсэн гурван төрлийн нүүрсийг олборлож байна.

Овоот толгой нүүрсний орд газар нь Өмнөговь аймгийн баруун өмнөд хэсэгт Гурвантэс сумын нутаг дэвсгэрт, Даланзадгадаас 320 орчим километр, нийслэл Улаанбаатар хотоос 850 км зайд оршдог. Р.Фрийдланд Овоот толгой нүүрсний орд газрын хайгуулын ажлаа 2005 онд эхэлж, 2007 онд ашиглалтын лиценз авч, 2008 оны есдүгээр сард анх нүүрс экспортолж эхэлсэн юм. 2007 оны хайгуулын анхны дүн уг орд газарт “бодитой” ба “тогтоогдсон” ангиллаар 168 сая тонн нүүрсний баялаг байгааг харуулсан бөгөөд АНУ-ын “Норвэст” корпорацаас гаргасан хөндлөнгийн тооцоогоор нөөцийн зэргийг “баттай” ба “боломжит” ангилалд шилжүүлсэн.

2009 оны долдугаар сарын 1-ний байдлаар Овоот толгойн ордын ил аргаар ашиглах нөөцийн нийт хэмжээ 114.1 сая тонноор хэмжигдэж байна.

Энэхүү нөөцийн 92 орчим хувь нь “баттай”, үлдсэн найман хувь нь “боломжит” ангилалд хамаарч байна. “Зах зээлийн үнэлгээ нь бараг хоёр тэрбум ам.долларт хүрсэн ирээд үйтэй ордыг санхүүгийн маш өндөр хүчин чадалтай худалдан авагчид л зарна. Бодит байдал дээр ийм худалдан авагч Хятадад л байна шүү дээ” гэж “SouthGobi Resources”-ийн эх сурвалж өгүүлжээ.

БНХАУ-ын “China Coal” корпорац дахь эх сурвалжийн хэлснээр бол, тус компани Овоот толгойн орд газрыг худалдан авах саналыг Р.Фрийдландад тавих талаар аль хэдийнэ хэлэлцээд эхэлсэн байх юм. Хятадын хилтэй залгаа нүүрсний уурхайг худалдан авахыг сонирхож байгаа компани нэгээр тогтохгүй байгаа аж. Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг тодруулах Монголын Засгийн газрын урьдчилсан шалгаруулалтаас сонгогдоод байгаа “Шинхуа Энержи” групп Овоот толгойд эзэн суусан Р.Фрийдландыг харзнан, нөхцөл байдлыг анхааралтай ажиглах болсон байна. Монголын нүүрсний гол худалдан авагч нь Хятадын зах зээл.

Овоот толгойг худалдах Р.Фрийдландын төлөвлөгөө биелбэл энэ нь тус орд газарт өмнөд хөршийн хяналт бүрэн тогтоно гэсэн үг. Монголын нутгаас олборлох нүүрсний бизнес хятадуудын гарт орох тусам Овоот толгойн төдийгүй, монголчуудын хөгжлийн томоохон гарц болно хэмээн хүлээж буй Тавантолгойн ордоос олборлох нүүрсний үнэ ханшид ч сөргөөр нөлөөлөх таагүй нөхцөл бүрдэх юм.

Өмнөд хөрш Овоот толгойг мэдэлдээ шилжүүлсэн цагт өмнийн говийн нүүрс элс шиг үнэгүйдэж таарна. Овоот толгойд юу болохыг хятадууд л шүлсээ залгин анаад байдаг. Ха рин Монголын төр засагт энэ тухай мэ дээлэл алга. Оюутолгойгоор улс тө- рийн шоу дэглэж, үг үсгийн наагуур цаагуур хөөцөлддөг УИХ-ын гишүүд Мон голыг худалдах Р.Фрийдландын төлөвлөгөөг зүгээр л хараад сууж байгаа нь сонин. Овоотоо алдвал Тавантолгойгоо хянахад хэцүү болох биш үү?

Б.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих