Обамаг Умард Солонгос “ялагдагч” гэлээ

527-1422251109c001308402c7e24dfcdcbccc86129874_LСӨҮЛ. /Yonhap/. Засгийн газрыг нь шүүмжилсэн мэдэгдэл саяхан хийсэнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг “ялагдагч” гэж Умард Солонгос тодорхойллоо. Өнгөрсөн амралтын өдөр Умард Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд “Умард Солонгосыг цэргийн талаар нухчин дарах гэсэн АНУ-ын оролдлогууд удаа дараа бүтэлгүйтсэн” болохыг дурджээ. Мөн “Умард Солонгос руу явах замыг интернэт олно. Тус улсыг чиглэж буй мэдээллийн урсгал нь өөрчлөлт авчрах болно гэсэн хөгийн юм Обама ярьж сууна” хэмээн буруушаасан байна.

“Хэрвээ мэдээллийн урсгалаар дамжуулан Умард Солонгосын эв нэгдлийг бутрааж чадна гэж АНУ үзэж байгаа бол том эндүүрэл” гэж Умард Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч нэмж хэлжээ. Обамагийн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт өгсөн ярилцлага “YouTube “-д тавигдсаны хариуд Умард Солонгос ийм мэдэгдэл хийлээ. Обама Умард Солонгосыг “дэлхийн хамгийн тусгаарлагдмал улс” гэж нэрлээд “засгийн газар нь харгис хэрцгий, ард түмнээ тэжээж чаддаггүй, ийм дэглэм удахгүй нуран унана” гэж хэлсэн юм. АНУ-ын “Sony Pictures Entertainment” компани өнгөрсөн онд кибер халдлагад өртсөнөөс хойш тус хоёр улс бие биеэ буруушаасаар байгаа билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих