“Америкийн мэргэн буудагч” исламын шашинтнуудыг турхирч байна

20141003_AmericanSniper1

Холливуудын нэрт жүжигчин найруулагч Клинт Ийствудын бүтээл, Брэдли Куперийн гол дүрд нь тоглосон  “American Sniper” буюу “Америкийн мэргэн буудагч” кино исламын шашинтнууд болон хэт даврагчдыг өдөөн турхирч болзошгүй гэж Араб-АНУ-ын иргэний эрхийн холбооноос мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ. Тус холбооноос “Нээлтээ хийгээд удаагүй байгаа уг киноны зохиол болон утга санаа нь исламын шашинтнуудыг санаатайгаар гутаан доромжилж буй учир хэт даврагчид болон зэвсэгт бүлэглэлийн дайчид Америкт халдлага үйлдэж болзошгүй. Тиймээс энэхүү уран бүтээлийг кино театруудаар гаргахгүй байхыг хүсье” гэж мэдэгдсэн байна.

Мөн холбооны удирдлагууд найруулагч болон гол дүрийн жүжигчинд мэдэгдэх хуудас илгээж, аюулгүй байдлын үүднээс хамгаалалттай явахыг анхааруулсан гэнэ. Найруулагч “Олон улс өнгөрсөн хэдэн хоногийн туршид хүчирхийлэл, заналхийллийг харлаа. Хэт даврагчид биднийг айлгаж байна” гэж жиргэжээ.

Энэхүү уран бүтээлд АНУ-ын цэрэг, мэргэн буудагч Крис Кайлын 2003-2009 он хүртэл Иракт цэргийн алба хаасан үеийн тухай өгүүлдэг аж.


URL:

Сэтгэгдэл бичих